Өмнөд Солонгос Хойд Солонгост 200 тонн жүржээр хариу бэлэг барив

Д.Тулга / Гадаад мэдээ

soӨнгөрсөн ням гаригт Өмнөд Солонгосын цэргийн тээврийн нисэх онгоц Жэжү арлын өмнөд хэсэгт ургасан, Хойд Солонгост бэлэглэх 200 тонн жимсний эхний хэсгийг Пхеньян руу тээвэрлэх талаар Хөх ордноос мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Пхёньян хотод болсон Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-аас хоёр тонн "тансаг зэрэглэлийн мөөг бэлэглэсний хариуд Өмнөд Солонгосын Засгийн газар 200 тонн Жэжүгийн жүрж бэлэглэхээр шийдвэрлэсэн байна.

Өмнөд Солонгосын зарим хэвлэлд мэдээлснээр, тус улсын Засгийн газраас арваннэгдүгээр сарын 12-ны өглөөний 08:00 цагт, Жэжү аралд ургасан 200 тонн жүржийг Пхёньян руу тээвэрлэх болсон тухай мэдэгджээ. Мөн Энэ сарын 12, 13-нд дээрх жимсийг нийт дөрвөн удаа онгоцоор зөөх бөгөөд хамгийн эхний онгоцоор Нэгдлийн яамны сайд болон Засгийн газрын нэгдлийн бодлогын нарийн бичгийн дарга нар зорчиж, бэлгээ өөрсдийн биеэр хүргэж өгнө гэж мэдээлсэн байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.