Ангела Меркелийг Макроны эхнэр хэмээн андуурчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Францын зүүн хойд нутгийн Ретондес хотод зочилж, ёслолын ажиллагаанд оролцсон байна. Дараа нь тэд хүрэлцэн ирсэн зочидтой гар барин уулзаж, цөөн хормыг хамтдаа өнгөрөөсөн талаар “Euro News” мэдээлжээ.

Энэ үеэр тус хотын хамгийн өндөр буюу 101 настай нэгэн эмэгтэй Германы Канцлер Ангела Меркелийг Францын Ерөнхийлөгч Макроны эхнэр, Францын Тэргүүн хатагтай Брижиттэй андуурсан байна.

Тэрбээр канцлертэй гар барихдаа "Та хатагтай Макрон мөн үү?" хэмээн асуухад Меркель германаар "Үгүй ээ. Би Германы канцлер байна" гэж хэлжээ. Түүний хэлж буйг эмэгтэй сонсохгүй байсан учир канцлер дээрх өгүүлбэрээ хэд хэдэн удаа давтсан байна.

Канцлер өөрийгөө Макроны эхнэр биш гэдгээ хэдэнтээ тайлбарлахыг харсан Францын төрийн тэргүүн инээмсэглээд, эмээд хандан "Үгүй ээ. Эхнэр минь биш" гэж хэлжээ. Францын Ерөнхийлөгч, Германы канцлер хоёрыг гэр бүл болгоод амжсан эмэгтэй дэлхийн I дайн дууссан өвөл буюу 1917 оны арваннэгдүгээр сарын 12-нд мэндэлсэн аж.

Д.ТУЯА

fg



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.