Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Д.Тулга / Технологи

tsag agaar

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч, 17-нд зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний 20 цагаас 11 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, өмнөд хэсгээр 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.