Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав

Д.Тулга / Боловсрол

tsetserleg

БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 482 хүүхэд харах үйлчилгээний төвд 4900 гаруй хүүхэд хамрагдаж байна. 21 аймаг, есөн дүүрэг дэх хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 120 гаруй хүн хамрагдсан тус сургалтаар хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тогтвортой хөгжлийн боловсролын нөхцөл байдалтай хүүхэд харах үйлчилгээ нийцэх ёстой. Хүүхэд харах үйлчилгээний журам нь Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам болж өөрчлөгдсөн. Энэ мэт Засгийн газрын тогтоол, хоёр сайдын хамтарсан тушаал бусад эрх зүйн актын талаар танилцууллаа.

Мөн БСШУС-ын сайдын баталсан “Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийн агуулгаар арга зүйг эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа. Нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн 2015 онд хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, орчны стандарт батлагдсан. Өнөөдрийг хүртэл эцэг эхээс хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой гомдол ирээгүй гэдгийг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Болормаа хэллээ.

Энэ үйлчилгээ анх 2016 онд 5400 гаруй хүүхдэд 3,8 тэрбум төгрөгийн төсөвтэй эхэлсэн. Жилээс жилд хамрагдах хүүхдийн тоо буурч байгаа. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж тодорхой хувиар нэмэгдэж байгаатай холбоотой гэж албаныхан хэллээ. 2019 оны төсөвт 3,9 тэрбум төгрөг батлагдсан нь зарим хүнд тус үйлчилгээг хумих бодлого мэт харагдаж байгаа. Тэгвэл энэ мөнгө 4952 хүүхдэд 6 дугаар сар хүртэл үйлчилгээ үзүүлэхэд хангалттай хүрэлцэх санхүүжилт юм.

П.УРНАА

tsetserleg

tsetserleg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.