БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна

Д.Тулга / Боловсрол

bolowsrol

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өчигдөр Монгол Улсын ЭСЯ дээр болсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзлаа.

Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны "Дэвжээ" наадмыг үзэж сонирхсон байна. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр мөн хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.

П.УРНАА

bolowsrol

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.