"НАСА"-ийн хөөргөсөн төхөөрөмж Ангарагт амжилттай хүрлээ

Д.Тулга / Орон нутаг

nasa

АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн сансрын төхөөрөмж болох "InSight" даваа гаригт зорьсон газраа амжилттай хүрсэн талаар "НАСА" агентлаг мэдээлснийг “РИА Новости” уламжлав.

Тус сансрын төхөөрөмж хагас жилийн хугацаанд 480 сая километр зам туулан, Ангараг гаригт амжилттай хүрчээ. НАСА-гийн мэргэжилтнүүд төхөөрөмж ямар ч асуудалгүй зорьсон газраа хүрч, улмаар анхны зургаа авсан талаар мэдээлсэн байна.

"Гярхай ажиглагч" нэртэй тус төхөөрөмж Ангараг гаригийн агаар мандалд нэвтрэн орж, буух болон газардах явцдаа ойролцоогоор 7 минут зарцуулжээ.

"НАСА"-гийн мэргэжилтэн Брюс Банердт “Тус сансрын төхөөрөмж улаан нүдэн гаригт судалгаа хийж, гаригийн дотоод орчныг судалж, уг гариг хэрхэн бүрэлдсэнийг олж тогтоох юм" гэж мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав. Ангарагийн гадаргуу доорх геофизик шинж чанаруудыг судлах бөгөөд үүнд газар хөдлөлт болон гадаргын дулаан зэрэг багтах юм байна.

Сансрын төхөөрөмж зорьсон газраа амжилттай хүрсний дараахан Цагаан ордны тэргүүн Дональд Трамп "НАСА" агентлагийнханд баяр хүргэжээ. Калифорни дахь "Jet Propulsion Laboratory" (JPL) хөлгийн үйл ажиллагааг алсаас хянах аж.

(JPL)-ийн захирал Майк Уоткинс "Бид хайгуулч бас зоригтой байх учиртай" гэж мэдэгджээ. Харин уг төслийн удирдан явуулж буй Жеймс Брэднстин "Гайхалтай өдөр" хэмээн тодорхойлсон байна.

"НАСА" агентлаг түүхэндээ анх удаагаа 1997 оны дөрөвдүгээр сарын "Sojourner" гэх хөлгийг Ангараг гариг руу хөөргөж, хүрэх газраа амжилттай хүрсэн ч хэсэг хугацааны дараа сураггүй болжээ.

Д.ТУЯА

nasa

nasa

nasa


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.