Тендерийн урилга: Үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Гүйцэтгэх ажил: Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас /эрэгтэй, эмэгтэй/

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

-Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

-Компанийн танилцуулга

-Компанийн гэрчилгээний хуулбар

-Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл

-Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

-Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, загварын болон ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна.)

-Нийлүүлэх хугацаа

-Баталгаат хугацаа

-Төлбөрийн нөхцөл

-Тендерийн материалын үнэ төлсөн баримт

-Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 10-р сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.