Таван настай чечень хүү дэлхийн рекорд эвджээ

Д.Тулга / Нүүр

groznyБүгд Найрамдах Чечень улсын таван настай Рахим Куриев хүү гар дээр сунайлтын төрөлд өөрийнхөө насны ангилалд 3202 удаа сунайж, дэлхийн шинэ рекорд тогтоосон талаар "Grozny-inform" сайт мэдээлжээ.

Өнгөрсөн лхавга гаригийн 02:30 минутын дотор түүний амжилтыг үнэлэн тус улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров "Чечений хүндэт иргэн" гэх нэр хүндтэй шагнал гардуулан өгчээ.

Рахим Куриев хүү энэ сарын 12-нд 02:25 минутын дотор 4105 удаа суниаж байсан юм. Хүү уг амжилтаа эвдэж чадаагүй ч өөрийн насны ангилалд нэгд бичигдэхээр болжээ. Тухайн үед тэрбээр Ерөнхийлөгчөөсөө "Mercedes" автомашин бэлгэнд авсан билээ.

Хүүгийн эцэг дасгалжуулагч бөгөөд Рахим Куриевыг хатуужилтай эр хүн болгохын тулд ухаан орсон цагаас нь спорт заал руу хамт авч явдаг байжээ. Хүү ердөө гуравхан настай байхдаа хэдхэн минутад 100 удаа суниадаг байсан аж.

Д.ТУЯА

grozny

grozny

grozny

grozny

grozny


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.