Латин бүжгийн формэйшн төрөлд монгол хүн дэлхийн аварга болжээ

Д.Тулга / Нүүр

Энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Мөн ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол Улсын иргэн Нэргүй овогтой Онондарь оролцож дэлхийн аварга болжээ.

Н.Онондарь нь 21 настай “Спортын сэтгэл судлал”-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж. Өмнө нь буюу зургаан жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж, ойлгуулж буй мэт. 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй эцэг, эхийн маань хөдөлмөр энэ амжилтад нөлөөлсөн. 2018 он тэр чигээрээ олон зүйлийг дагуулсан хатуу жил байлаа, миний хувьд. Хичээл, бэлтгэл, ажил гурвыг зэрэг амжуулахаас гадна хамгийн чухал нь тэдгээрийг сайн гүйцэтгэх нь чанга байлаа. Уйлаад орондоо орсон маш олон өдөр байсан ч маргааш нь өглөө нь бүр шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, тэвчээртэй, хүчирхэг болсоор иржээ. Мэдээж хүний нутагт амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү, өрсөлдөөнтэй юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж, мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болсон юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж байгаагүй хэцүү саад, бэрхшээл дараалан гарч ирсэн ч... Энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн...” хэмээн нийтэлжээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.