Дизайнер Р.Отгонлхам Тайландын торгоны шоунд оролцжээ

Д.Тулга / Нүүр

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт боллоо. Торгоны шоуг тус улсын Ерөнхий сайд генерал Прают Чан О Ча нээж, Тайландын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, Бангкок дахь дипломат корпус болон бизнес, загварын ертөнцийн төлөөлөгчид оролцсон байна.

Энэ жилийн арга хэмжээнд Бангкокт суугаа 48 орны Элчин сайдын яамдын төлөөлөгчид өөр өөрсдийнхөө орны шилдэг дизайнераа урьж оролцсон юм. Мөн “Ертөнцийн мисс 2017” тэмцээний оролцогч 35 орны гоо бүсгүйчүүд тай торгоор урласан даашинзны шоу үзүүлсэн нь онцлог болов. Тус арга хэмжээнд зориулж нийт 3,500 метр тай торгыг дэлхийн 40 гаруй орны дизайнеруудад хүргэжээ. Монгол Улсыг төлөөлж “Ринчин Есүй” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцсон байна. Түүний урласан дээлийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэн өмсөж танилцуулсан байна. Мөн тус шоунд Дэлхийд алдартай дизайнер Жимми Чүү оролцож, Сирикит хатанд тай торгоор урласан гоёлын гутал бэлэглэсэн нь энэ удаагийн шоуны хамгийн онцлох үйл явдал болсон аж.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.