Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Н.Анхбаяр / Байгаль орчин

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна.

2018 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагаас 12 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 31-36 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Ганга нуур, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 2019 оны 1 дүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.