Өнөөдөр телевизээр ЯМАР БАЯРЫН ХӨТӨЛБӨРҮҮД гарах вэ

Н.Анхбаяр / Энтертайнмент

Өнөөдөр 2018 оноо үдэж 2019 оноо угтан авах өдөр. Энэ өдөр уншигч та гэр бүлийнхэнтэйгээ ямар ямар баярын хөтөлбөрүүд үзэхээ шийдэж амжаагүй байгаа бол анхаарлаа хандуулна уу. Энэ жил өнгөрсөн жилийн нэгэн адил хошин шогийн хамтлаг продакшнууд IPTV-нүүдэд өөрсдийн баярын хөтөлбөрөө өгсөн байна. Тухайлбал, “X Tuts” продакшн энэ жил “Hulegu comedies” болон “Nomadia pictures”-тай хамтран "Монголд нэгэн удаа" баярын хөтөлбөр бэлджээ. Энэ жилийн хөтөлбөрөө тэд чанартай, шинэ форматаар хүргэхээр ихэд хичээсэн гэлээ. Уг баярын хөтөлбөр 12 дугаар сарын 28-наас Univision, Ddish, LOOKTV видео санд оржээ.

Харин Шинэ үе продакшн энэ жил “Өвлийн романс” нэртэй баярын хөтөлбөр бэлдэж 12 дугаар сарын 22-ноос Univision, Ddish, LOOKTV, Skymedia, Vemo видео санд оржээ. Уг хөтөлбөрийн гол дүрд М.Ариунболд /Бооёо/, Д.Оюунтуул, Э.Батхүү, Г.Алтангэрэл нар тоглосон байна. Мөн Шинэ үе продакшныхан Боловсрол суваг телевизээр өнөөдөр “12 дугаар сарын 32-ны хайр” нэртэй хөтөлбөрөө цацахаар болсноо дуулгасан юм.

Монголын үндэсний олон нийтийн телевиз

  • 07.00 цагт Өглөө хөтөлбөрийн баярын тусгай дугаар
  • 09.00 цагт “Шинэ жилийн отолт” уран сайхны кино
  • 13.40 цагт “Оны шилдэг хүүхдүүд-2018”
  • 21.15 цагт “Аз жаргалын урилга” теле концерт
  • 22.05 цагт “Баярын мишээл-2018”

МОНГОЛ TV

  • 09.00 цагт “Өнөө өглөө” баярын дугаар
  • 12.00 цагт “101 гөлөг” уран сайхны кино
  • 13.50 цагт “102 гөлөг” уран сайхны кино
  • 15.30 цагт “Шинэ жил” Монголын уран сайхны кино
  • 21.00 цагт “Шинэ жил-2018” буюу “Авьяаслаг Монголчууд-3”
  • 23.00 цагт “Шинэ жил-2018” хоёрдугаар хэсэг буюу “The voice of Mongolia”
  • 00.00 цагт “Шинэ жил 2018” гуравдугаар хэсэг буюу “The voice of Mongolia”
  • 01.00 цагт “UB comedy” баярын дугаар

UBS TV

  • 21:10 цагт Комеди марафон 2019 шинэ үе продакшн “Өвлийн романс”
  • 22:10 цагт Сүхбаатарын талбайгаас шинэ жилийн цэнгүүн шууд дамжуулна
  • 02:00 цагт Комеди марафон Дооёо болон охид

С1

  • 19:30 цагт Хайрыг түгээе баярын хөтөлбөр
  • 22:30 цагт Хөгжилтэй с1 баярын хошин хөтөлбөр

NTV

  • 00:20 цагт +17цуврал /7-9/

Боловсрол суваг тв

  • 10:10 Өвлийн инээмсэглэл шинэ жилийн баярын хөтөлбөр
  • 22:20 Баярлалаа ээжээ шинэ жилийн баярын хөтөлбөр

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү http://www.zuragt.mn/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.