Д.Цэнджав: “Болор цом” наадам 05-нд, “Утгын чимэг” 08-нд болно

Д.Тулга / Энтертайнмент

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ сард тохиож буйтай холбоотойгоор МЗЭ тэгш ойгоо угтан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар болсноо хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Хэвлэлийн хуралд МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗЭ-ийн УЗ-ийн дарга Д.Цэнджав, Яруу найргийн үндэсний төвийн тэргүүлэгч, “Болор цом”-ын эзэн Баяржаргал, Орчуулагчийн хөгжлийн төвийн гишүүн Дарьсүхбаатар, Хүүрнэл зохиолын төвийн дарга Баярсайхан, Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч А.Лхагва, Жүжиг киноны үндэсний төвийн тэргүүн М.Эрдэнэбат нар оролцлоо.

Монголын зохиолчдын ууган байгууллага 1929 оны 01 сарын 09-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод байгуулагдсанаас хойш 90 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан эвлэлийн гишүүд, тэргүүлэгчид нийт уншигч, уран зохиол сонирхогчдын хамт өргөн тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангасан байна. Тэд хэлэхдээ “Ардын хувьсгал ялаад дөнгөж найман жил болж байхад монголын зохиолчдын анхны байгууллага Хувьсгалт монголын зохиолчдын бүлгэм гэдэг нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Үүнд тухайн үеийн нийгэм, улс төр, соёл урлаг, утга зохиолын нэртэй төлөөлөгчид соён гэгээрэгчдийн санаачлагаар анхны хурлаа хийж байж. С.Буяннэмэх тодорхой үүрэгтэй оролцсон байдаг. Анхны байгууллага байгуулахад 17 хүн оролцсон байдаг, үүнд ганц эмэгтэй оролцсон нь Хорлоо гэдэг хүн байдаг бөгөөд энэ хүний талаар мэдээлэл тодорхой бус байдаг” гэлээ.

imageЗохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч А.Лхагва

-60 ЯРУУ НАЙРАГЧИЙН ХӨРӨГ ЗУРАГ БҮХИЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРНА-

Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг угтаж Монголын зохиолчдын эвлэлийн Яруу найргийн үндэсний төв, Монголын усан будгийн холбоо, Бест арт галлерей хамтран “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн маргааш /01.03/-д Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнд нээлтээ хийнэ. Үүнд 60 гаруй яруу найрагчийн хөрөг дэлгэгдэнэ. Өмнө нь нэрт яруу найрагчдын хөргийг ийн зурдаг байсан ч энэ удаагийнх шиг олноор нь зурж байсан нь үгүй.

imageЯруу найргийн үндэсний төвийн тэргүүлэгч, “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал,

-БОЛОР ЦОМ НААДАМД ТУВА, ӨВӨРМОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГЧИД НАЙРГАА УНШИНА-

Энэ жилийн “Болор цом” наадам 36 дахь жилдээ Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын байранд зохион байгуулагдана. 2019 оны нэгдүгээр сарын 5-ны морин цагт наадам маань эхэлнэ. Урьдчилсан байдлаар 140 гаруй яруу найрагч, эхлэн бичигчдийн бүтээл ирснээс хоёр шатны шүүлтээр 27 яруу найрагч шалгаран үлдээд байна. Үүнээс гадна наадам дээр Болор цом наадмын шагналтнууд найргаа унших бөгөөд Монгол туургатан зохиолчдын байгууллага болох Тува, Өвөрмонгол, дээд Монголын зохиолчдын байгууллагаас төлөөлөл хүрч ирж уянгат яруу найргаа уншина. Энэ жил шалгарч үлдсэн 27 хүний 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтнууд байна. Энэ дундаа зургаа нь Болор цомын дээд тэргүүн байр эзэлж байсан, Сэр-Одын шагналт таван хүн, нэг залуу яруу найрагч үлдсэн, МЗЭ-ийн шагналт дөрвөн яруу найрагч байна.

Мөн 1 дүгээр сарын 04-нд “Их соёл Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн нэрэмжит уран үгсийн нэгдсэн чуулган Говьсүмбэр аймгийн төвд зохион байгуулагдана. Үүнд ахмад, дунд, залуу үеийн 15 зохиолч, яруу найрагч оролцоно. Тухайлбал, МУ-ын Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, МУ-ын СГЗ А.Төмөр-Очир, МУ-ын Төрийн шагналт Ц.Бавуудорж, МУ-ын СГЗ Г.Аюурзана, МУ-ын СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Б.Догмид тэргүүтэй 16 хүн уран үгсийн чуулганаа унших юм. Энэ бол уншигч, зохиолчдыг уулзуулах хамгийн том арга хэмжээний нэг болоод байна.

МЗЭ-90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны

ХӨТӨЛБӨР

2019-01-02

12:00 Хэвлэлийн бага хурал /Өдрийн сонин/

2019-01-03

14:00 “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн /Монголын Урчуудын Эвлэлийн “Best Art” галарей/

2019-01-04

08:00 “Уран үгсийн чуулган”-д оролцох зохиолчид Улаанбаатараас хөдлөх 12:00 “Уран үгсийн чуулган” Баянтал суманд 14:00 “Уран үгсийн чуулган” Шивээговь суманд

18:00 Говьсумбэр аймагт “Уран үгсийн нэгдсэн чуулган “Боржигон” театрт 19:00 “Номтой галт тэрэг” хөтөлбөрийн нээлт /Улаанбаатар төмөр зам вокзал/

21:00 “Болор цом-36”-д оролцох яруу найрагчид Говьсүмбэр рүү хөдлөх

2019-01-05

08:00 Өглөөний цай

09:00 МЗЭ-ийн удирдлага, “Болор цом”-д оролцох найрагчдыг аймгийн ЗДТГ тосч авах

11:40 “Болор цом-36” наадмын нээлт

15:00 Үдийн завсарлага

18:00 “Болор цом”-ын хаалт

19:00 Говьсүмбэр аймгийн ЗД-ын хүлээн авалт

22:00 Галт тэргэндээ суух

24:00 Галт тэрэг хөдлөх /01,06-ны 07:00 Улаанбаатарт ирэх/

2019-01-07

18:00 Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018” наадмын ёслолын ажиллагаа /Гадаад Харилцааны Яам/

2019-01-08

14:00 “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал /МУИС-ийн номын сан/

18:00 Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам /Монголын Хүүхдийн Ордон/

2019-01-09

13:00 Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

14:00 “Монголын Зохиолчид -90” гэрэл зургийн үзэсгэлэн,

Номын чимэг зургийн үзэсгэлэн /Хүүхдийн номын ордон/

15:00 “Монголын Зохиолчдын Эвлэл-90”баярын хурал, хүндэтгэлийн концерт /УлсынДуурь Бүжгийн Эрдмийн Театр/

19:00 “МЗЭ 90” хүндэтгэлийн хүлээн авалт /Улаанбаатар ресторан/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.