Хамгийн нэр хүндтэй паспортаар Японых шалгарч, Монголынх 79-т эрэмбэлэгджээ

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Япон улсын паспорт дэлхийд чансаагаараа дахин тэргүүлсэн тухай улирал тутам гаргадаг Хенли Паспорт Индекс /Henley Passport Index/-ийн тайланд мэдээлжээ. Тус орны паспорттай байхад 190 оронд чөлөөтэй аялах эрхтэй болдог байна. Хоёрдугаар байрт Сингапур, БНСУ (Хоёулаа 189), гуравт Франц, Герман (188), дөрөвт Дани, Финланд, Итали, Швед (187), тавд Люксембург, Испани (186) оржээ. Харин Их Британи, АНУ өнгөрсөн оны амжилтаасаа ухарсан үзүүлэлттэй гарч, Австри, Нидерланд, Норвег, Португал, Швейцарь улсуудын хамтаар зургаадугаарт бичигдлээ.

Тус тайланд дурдсанаар Монгол улсын иргэд 61 оронд виз авахгүйгээр зорчих боломжтой бөгөөд манай паспорт олон улсын зэрэглэлээр 79-дүгээр байранд орсон байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.