“Хөмөргөн гурвалжин” жүжиг Юнескогийн тайзнаа тавигдана

П.Урнаа / Энтертайнмент

Монгол Улсын ардын багш, доктор С.Дуламын цомнолоор “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас санаагаа баяжуулсан тухайгаа доктор С.Дулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

“Хөмөргөн гурвалжин” гэдэг нь уруугаа харсан гурвалжин тамга буюу хар тэнгэрийн язгуур хэмээн С.Дулам доктор тайлбарласан байна. Энэ нь Монгол бөө нарын барьдаг хэнгэргийн дүрс гэж энэ өгүүлэлдээ дурьдсан аж. Тус жүжгийг 2016 онд анх тайзнаа тавьж байсан юм. Тэгвэл "Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж буй юм байна.

Энэ талаар төслийн удирдагч МУСТА Ш.Эрдэнэцэцэг “"Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ тоглогдох тов гараагүй байгаа. 2019 оны сүүлээр юм уу, ирэх 2020 оны эхээр Юнескогийн тайзнаа тоглогдоно” гэжээ. Дэл уулын дурсгалт газрыг Бичээчийн Батмөнх судлаач нарийн судлагаа хийж иржээ. Тус бүжгэн жүжгийн бүжиг дэглээчээр СУИС-ийн багш Д.Энхгэрэл, Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд ажилласан аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.