Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ

Б.Гэрэлмаа / Боловсрол

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2019.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж, "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн уг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2019 оны шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий тэмдэг, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.

Тэрбээр ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй тав дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн боллоо.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл нар тус тус хүртэж байв.

image

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.