Төв аймагт гахайн мялзан өвчин гарсан нь үнэн, устгалд оруулж дууссан гэв

П.Урнаа / Эрүүл мэнд

-ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН МӨН ЭСЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ МАРГААШ ГАРНА-

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр зарим аймгуудад гахайн мялзан өвчин гарсан тухай сэрэмжлүүлэг мэдээлэл тархсан. Тодруулбал, 2018 онд Дундговь, Төв, Орхон, Булган аймаг болон Улаанбаатарын нутаг дэвсгэрт БНХАУ-ын нутгаар гарч эхэлсэн “Африкийн гахайн мялзан” гэх өвчин дэгдсэн тухай мэдээлэл гараад байна.

Мөн гахай бүхий сумдын Засаг дарга, мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд болон гахай өсгөн үржүүлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг уг өвчнөөс сэргийлж ажиллахыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс анхааруулсан байна. Одоогийн байдлаар Дундговь аймагт сэжигтэй тохиолдол илэрч шинжилгээ хийгдэж байгаа тухай мэдээлэл ч байна.

Цахим орчинд тархсан тус мэдээллүүд үнэн эсэх талаар бид холбогдох албанаас тодруулсан юм. Хамгийн түрүүнд Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс тодруулахад, “Манайд тодорхой мэдээлэл алга. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэл ав” гэсэн хариултыг өгсөн юм. Үүний дагуу бид Мал эмнэлгийн ерөнхий газартай холбогдож тодруулахад, “Яг гахайн мялзан өвчин эсэх нь тогтоогдоогүй. Тал бүрийн судалгаа шинжилгээ хийгдэж шалгагдаж байна. Шинжилгээний хариу маргааш эцэслэн гарна. Тэр үед тодорхой хариулт өгөх болно” гэв.

Мөн бид анхааруулга сэрэмжлүүлэг тараасан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад, “Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өгсөн бол тус аймгийн Мал эмнэлгийн газар “Гахайн мялзан гарсан нь үнэн. Өвчилсөн гахайнуудыг ном журмынх нь дагуу устгасан. Одоо өвчлөл байхгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мал эмнэлгийн ерөнхий газраас асуу” гэлээ.

seremjluuleg

seremjluuleg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.