Айлын хашаанаас Хүннүгийн үеийн олдвор олджээ

П.Урнаа / Орон нутаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Их сургуулийн гудамжны нэгэн айлын хашаанаас Хүннүгийн үеийн булшны таг олджээ. Тодруулбал 2018 оны есдүгээр сард хашаандаа нойлын нүх ухаж байхад уг олдвор гарсан аж. Эртний олдвор болохыг мэдсэн тус багийн иргэн аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан болон археологичид хандсан байна.

Тухайн үед эртний олдвор гэдгийг мэдсэн ч яг хэддүгээр зуунд харъяалагдах, ямар учиртай олдворыг шууд хэлэх боломжгүй байсан учир аймгийн музейд байрлуулан соёлын өвийг хамгаалах үндэсний төвд хүргүүлжээ. Уг олдворыг хүргүүлсний дараагаар палеонтологич, археологичид шинжлэн судалсны эцэст Хүннүгийн үеийн олдвор төдийгүй булш, бунхны таг болохыг тогтоосон аж.

Булш, бунхны таг гэх тус олдвор нь зууван дугуй хэлбэртэй, дотор нь арц уугиулж байсан гэмээр хөө, тортог болсон байна. Одоогоор тус олдворын сэргээн засах ажил Улаанбаатар хотод хийгдэж байгаа аж. Хагарч бяцарсан хэсгийг нөхөн сэргээх зэрэг ажлууд хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн музейд байрлуулж үзмэр болгох талаар холбогдох албаныхан мэдээллэсэн байна.

Дашрамд дуулгахад, тус олдвор хэдийгээр хувийн эзэмшлийн хашаанаас олдсон ч газрын хэвлийд байгаа соёлын болон түүхийн олдвор ашигт малтмал нь төрийн мэдэлд байдаг аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.