Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ

П.Урнаа / Эрүүл мэнд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийжээ.

Тус судалгааг баруун, зүүн, төвийн болон хангайн бүс зэргээр бүсчилж, бүс тус бүрээс нэг аймгийг онцлон үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон нийт 118 газрыг хамруулан судалсан байна.

Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын болон АШУҮИС-ийн лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрчээ. Тодруулбал, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Франц улсын PfizerPGM үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат 100 мг /хайрцаг дээрээ Виагра Pfizer гэсэн бичээстэй/ нэртэй хуурамч эм илэрсэн аж. Силденафил цитрат 100мг шахмал эмийн хайрцаг дээрх цувралууд: R314633201, 1283010,20210407, 2616403, 32022. Тус Силденафил цитрат 100мг шахмал эм нь:

•Үйлчлэгч бодисын агууламж лабораторийн шинжилгээгээр 95-105% байх ёстойгоос 45.3-65.45% байсан,

•Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч тодорхойгүй,

•Шахмалын өнгө жигд бус, цайвар, гүн хөх өнгөтэй,

•Хоёрдогч савлалт дээрх шошгонд ханз бичиг холилдож бичигдсэн,

•Хоёрдогч савлалтын цувралын дугаар анхдагч савлалт дээрх цувралаас зөрүүтэй,

•Хоёрдогч савлалтын хайрцагны өнгө зөрүүтэй,

Анхдагч савлалтын блистерийн өнгө, бичиглэл нь зөрүүтэй байжээ. Иймд Эм хангамжийн байгууллагууд болон ард иргэдийг хувь хүний гар дээрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Балдан [77.180.124.223] 2019-02-24 22:12:26

Бичиж байгаа юмаа анхааралтай сайн шалгаж тунгааж бичиж байцгаагаач.Та бухний бичсэн юмыг гадаадаас мань мэтийн монгол хэл мэддэг олон хун уншиж байдгийг мартаж болохгуй шуу,!!Пфайзер бол Францын компань биш энэ бол дэлхийн 160 улсад хэлтэстэй Америкийн агуу том транснациональ том Фарм компань.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.