Замын-Үүд-Эрээн чиглэлд галт тэрэг, автобус нэмэлтээр гаргажээ

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Монгол улсын уламжлалт Сар шинийн баяр болохтой холбоотойгоор Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гарган хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэгдүүлжээ. Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хяналтыг сайн тавих чиглэл өгөн ажилласан гэж Зам тээврийн яам мэдээллээ.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлж буйгаар төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэснээс Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөн ачаалалтай байна. Үүнтэй холбоотой 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулжээ. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлэгийн галт тэрэгний солилцоо буурсан үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.