СТАТИСТИК: Улсын хэмжээнд 66.5 сая мал байна

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Өнөөдөр Засгийн газрын гуравдугаар байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 12 дугаар сарын нөхцөл байдлыг танилцууллаа. Ингэхдээ Монгол улсын мал сүргийн тоо толгойн талаар мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсийн байдлаар 66.5 сая мал байна. Тодруулбал, 4 сая адуу, 4.4 сая үхэр, 460 мянган тэмээ, 31 сая хонь, 27 сая ямаа тоологджээ.

Малын нийт тоо өмнөх оноос 240 мянгаар өссөн байна. Үүнээс адуу 229 толгой, тэмээ 26 мянга, хонь 444 мянгаар тус тус өсчээ. Харин үхрийн тоо толгой 8 мянга, ямаа 222 мянга орчмоор буурсан байна.

Нийт мал сүрэгт 2018 онд хонь 46 хувь, ямаа 40.8 хувь, үхэр 6.6 хувь адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж өмнөх оноос хонины эзлэх хувь 0.5 функтээр өсөж, ямааных 0.5-аар буурсан бол адуу болон тэмээнийх өмнөх оны түвшинд байна. Малын тоо 2018 оны эцэст өмнөх оноос зургаан аймагт таван төрөлд өссөн. Хөвсгөл аймагт 412,6 мянга, Дорнод аймагт 320 мянга, Хэнтий аймагт 235,6 мянга, Дундговь 233 мянга, Дорноговь аймагт 145.5 мянга, Увс аймагт 445.4 мянган мал тус тус тоологдсон. Адуу, үхэр хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол тэмээний тоогоор Өмнөговь аймаг, ямаан сүргийн тоогоор Баянхонгор аймаг тус тус тэргүүлсэн байна. Малтай өрхийн тоо 2018 оны эцэст улсын хэмжээгээр 230.9 мянга болж 169.7 мянган өрх нь мал аж ахуй эрхэлдэг малчин өрх байна. Мал аж ахуйн үйлдвэр эрхэлж байгаа нийт малчид 2018 оны жилийн эцэст 288.7 мянган болж, үүнээс 16 хүртэлх насны малчид 0.3 хувийг, 16-34 насны малчид 33 хувийг, 35-аас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 54.2 хувийг, тэтгэвэрийн насны малчид 12.5 хувийг тус тус эзэлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.