“Хадсоны гайхамшиг” гэгддэг онгоцны ослын буулт болсноос хойш 10 жил өнгөрчээ

Б.Гэрэлмаа / Гадаад мэдээ

Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2009 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Хадсоны гайхамшиг” гэгддэг онгоцны ослын буулт болсон юм. Эргэн сануулбал, Нью-Йорк-Шарлот-Сиатл чиглэлд нисч явсан онгоц хөөрснөөсөө хойш минут гаруйн дараа шувуутай мөргөлдөж, хоёр хөдөлгүүр нь ажиллахаа больж сүйрлийн ирмэг дээр очсон байдаг. Харин нисгэгчид нь Нью-Йоркийн Хадсон гол дээр онгоцыг газардуулснаар онгоцонд байсан 155 хүнийг эсэн мэнд буулгаж байв. Тэдний 150 нь зорчигч, тав нь хөлгийн багийн гишүүн байсан бөгөөд тэднээс 5 нь хүнд, 78 нь хөнгөн нийт 83 хүн бэртэлтэй буусан байв.

imageОнгоц агаарт хөөрч шувуутай мөргөлдсөнөөс хойш газардах хүртэл таван минут өнгөрсөн боловч хөлгийн ахмадын хувьд маш урт удаан хугацаа мэт санагдсан талаар багийн ахлагч Чесли Б.Салленбергер ярьсан нь бий. Тэрбээр өмнө нь АНУ-ын агаарын цэргийн хүчинд алба хааж Эф4 Пантом нэртэй сөнөөгч жолоодож байгаад цэргийн албанаас гарсны дараагаар иргэний нисэхийн алба хааж эхэлсэн гэдэг. Ахлах нисгэгч өмнө нь нийт 19663 цагийг агаарт нисч өнгөрүүлсэн туршлагатай тул хойд зүгийг чиглэн нисч явсан онгоцыг өмнөд зүгрүү эргүүлж чадсны дээр Жорж Вашингтоны гүүрийг эвдлэлгүй гол дээр буулгаж чадсан нь олон хүний амийг авраад зогсохгүй, түүхэнд тод томруунаар ийн бичигдэж үлджээ.

Дэлхийн дахины нислэгийн түүхэнд усан дээр эсэн мэнд ослын буулт хийсэн 11 тохиолдол байдгаас Хадсоны буулт хохирогч гараагүй дөрөв дэх тохиолдол юм.

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.131.236.122] 2019-02-10 09:02:40

Манайхан бол энэ тэндээс бөө, лам нар нь гарч ирээ л, юу юу гэж солиорч байх байсан болоо.

Өлзий [202.9.42.136] 2019-02-02 11:31:41

МУНДАГ БАЙНАА ГАЙХМААР ЮМАА

ZOCHIN [150.129.143.92] 2019-01-24 02:23:20

GAIKHAMSHIG


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.