ФОТО: Монголын шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн “Хийморь” үзэсгэлэн нээлээ

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн монгол ахуй соёлыг тусгасан "Хийморь" үзэсгэлэн өчигдөр /2019.01.15/ "Үндэсний түүхийн музей"-д нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлчийн шинээр урлан бүтээсэн бэлэг дурсгал ахуйн зориулалттай гангар шаазан, керамик бүтээлүүд тавигдаж байгаа бөгөөд монгол ахуй соёл, хадны сүг зургуудыг өгүүлсэн нийт 22 бүтээл дэлгэсэн байна. Тухайлбал, хонь гаргаж буй эр, ес давсан бөх, Чингис хаан, сангий войпор, монгол хатан, цагаан өвгөн, Юндэн Нансалмаа зэрэг дүрүүд болон хадны сүг зургийг аяга шаазан, ваар саван дээр дүрслэн буулгажээ.

Уг үзэсгэлэн түүний долоо дахь үзэсгэлэн бөгөөд үйлдвэрлэлийн дамжлагаар бус цөөн тоогоор гар аргаар хийгддэг, нарийн ур хийц, өнгө будаг бүхий гэдгээрээ онцлогтой. Х.Хадхүү сүүлийн хоёр жилд Богд хааны ордон музей, Оюу толгойн гүний уурхай, Тавантолгойн нүүрсний уурхайн зэрэг хэд хэдэн сонирхолтой орчинд шаазан урлалын үзэсгэлэн гаргаад байна. "Хийморь" үзэсгэлэн нэгдүгээр сарын 25-ныг хүртэл "Үндэсний түүхийн музей"-д гарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.