Д.Цэцгээ: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт H1N1 вирусээр нас барсан хүн байхгүй

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт H1N1 вирусээс шалтгаалсан нас баралт их байгаа тухай мэдээлэл олон нийтийн дунд тараад байна. Энэ асуудлаар УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр H1N1 вирусээр тэгж нас барсан хүн байхгүй. Ер нь амьсгалын замын өвчин буюу томуу, томуу төст өвчин ихсэж байгаа. Энэ үед эмнэлгийн ачаалал ч ихсэж байгаа. Шөнөдөө яаралтай тусламжаар 80-100 хүн ирж байгаа. Энэ байдлаас болоод бид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдэг журмаар дотооддоо зохицуулалт хийж байна. Тухайлбал, нэмэлтээр яаралтай тусламжийн эмч ажиллуулж байгаа. Өвчлөлөөр нас бараагүй, харин дархлаа дарангуйлахэм уусан байдалтай, хагалгаа хийлгэсэн хүн, чихрийн шижинтэй, цусны өвчтэй гээд эмгэг архаг хууч өвчтэй хүмүүс ханиад хүрэхээрээ нилээд хүнд хэлбэрээр өвдөж байгаа тохиолдол байгаа.

Манай эмнэлэг 520 ортой, энэ бүх ор хүнтэй. Үүнээс 30 орчим нь томуутай хүн байна” гэлээ.

emnelegХарин ЭМЯ-наас дараах тайлбарыг өгсөн юм.

-H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байгаа тухай ташаа мэдээллийг цахим орчинд зарим хүмүүс тарааж байна.

-H1N1 вирус 2009 онд анх бүртгэгдэж дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархан хүн амын ихэнхи хувийг өвчлүүлсэн билээ. Тухайн цаг үеэс хойш энэхүү вирус нь жил бүрийн томуугийн эргэлтэд орж хүн амын хүнд тархсаар байгаа юм. Энэ нь анх тархаж байсан шигээ нийт хүн амыг өвчлүүлэхгүй, хоруу чанар багассан юм.

-Хэдий тийм боловч энэ вирус нь хувьсамтгай учир өмнө өвдсөн хүн өвдөж болох ба хөнгөн хүрч болох юм. Харин бага насны хүүхэд, нэн ялангуяа 0-6 сар хүртэл хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг анхаарч, дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, витаминлаг, илчлэг хоол хүнс өгөх, 0-3 хүртэлх насны хүүхдийг сайн хөхүүлэх, амны хаалт маск хэрэглэх, гэр орон байранд чийгтэй цэвэрлэгээ хийх, гадагшаа гарсан бол ам хамар хоолойгоо содын 1%-н уусмалаар зайлах, олон нийтийн газар очихгүй байх, гараа сайтар савандаж угааж хэвшвэл ханиад томуу хүрэхгүй байх боломжтой.

-Томуугийн тандалтын албаны мэдээллээр 2019 оны хоёр дахь долоо хоногийн байдлаар 235 сорьцонд хийсэн шинжилгээгээр 95 сорьцонд A H1N1 вирус, RS вирус 13 сорьцонд, А H3N2 вирус 4 сорьцонд, аденовирус 1 сорьцонд тус тус илэрсэн байна. Жич: Сүүлийн хэдэн жил дараалан хийж буй томуугийн вакцинд А хүрээний H1N1 вирусын антигенийг оруулсан байна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.185] 2019-01-26 19:02:13

Yasan hudal medeelel ogdiin sayhan tv eer 1 emnelegt 6 hvn tomuugaar emchlvvlj bgaa 1 hvn nas barsan ged medeelsen odoo bolohoor vgvi geh ali ni vnen ym be teged yagad inged hudlaa heleed bdiim hend ashigtaim be


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.