Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

П.Урнаа / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байна. Өвөрхангай аймгийн хувьд энэ жил бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, ургамлын гарц тааруу байгаа ч нийт нутгаар цасан бүрхүүл багатай өвөлжилт хүндэрсэн сумд байхгүй байгаа аж.

Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний хүрээнд сумдын нөөцөд 880 тн өвс, 557 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, тэжээлийн аюулгүй нөөцийг 100 хувь бүрдүүлжээ. Мөн Баянхонгор аймгийн хувьд Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, сумдын нөөцөд 662,3 тн өвс тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 181,6 тн өвс тэжээлийг бэлтгэсэн байна.

Бэлчээрийн өвс тэжээлийн хүрэлцээ хангамж муу байгаагаас өвс, тэжээлийн 60 хувь, сум, аймгийн нөөцийн өвс тэжээлийн 25 хувийг зарцуулаад буйг онцолжээ. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй. Цас орвол өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаааг танилцуулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.