Монголын хамгийн нам дор цэгт орших Хөх нуур ширгэх аюул тулгарчээ

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан 2023

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалтад авахаар болсон 22 газрын нэг Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуур оржээ. Сүүлийн жилүүдэд Хөх нуур экологийн доройтолд нэрвэгдэж, бохирдолт өртсөөр байгаа ажээ. Энэхүү сав газар нь Монголын хамгийн нам дор цэг юм. Дорнод Монголын Улз, Хэрлэн голын савд 1-5 хавтгай дөрвөлжин км талбай бүхий 30 гаруй нуур байдаг бөгөөд эдгээрийн хамгийн том нь Хөх нуур ажээ.

Хөх нуур орчмын савд газрын доорх усны түвшин буурснаас болж гол болон газрын доорх усны гидравлик холбоо алдагдаж, гачиг үед үндсэн тэжээл болдог газрын доорх усны эх үүсвэргүй болсноор гантай жилүүдэд гол, горхи хатаж ширгэж, тасалдах болжээ. Тухайлбал, Хөх нуурт цутгадаг Тээл гол шургаснаас нуурын ус үндсэндээ тэжээгдэлгүй болж эрдэсжилт эрс нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл

аззаяа [202.126.89.24] 2020-05-04 05:20:50

Үнхээр ширгэх магдлалтай юм байнаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.