Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Төрийн ордоны Иргэний танхимд Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Асрамж халамжийн төвүүд асрамжинд байгаа хүүхдүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд хэлэлцлээ.

Хүүхдийн төв сувилал нь 0-3 настай асран хамгаалагчгүй хүүхдийг авч хэрхэн асрамжилдаг талаараа мэдээлэл хийж, 3-аас дээш хөгжлийн бэрхшээлтэй настай хүүхдүүдийн цаашдын асрамжийн талаар саналаа хэлэв.

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хүүхдийн төв сувиллын захирал Д. Оюунцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, асрамж халамжийн төвүүдийн удирдлагууд оролцов. Хурлаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.