Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

П.Урнаа / Орон нутаг

Дорнод аймгийн Баян-Уул сумын гуравдугаар багийн нутагт өвөлжиж буй малчин Б.Баттөмөрийн хотонд 2018 оны аравдугаар сарын дундуур эхээсээ төөрсөн баавгайн бамбарууш ирсэн.

Дархан цаазат, ховор амьтны талаарх мэдээллийг сумын удирдлагууд Аймгийн захиргаа болон БОАЖЯ-нд хүргэсний дагуу яам, аймгийн захиргаанаас албаны хүмүүс очиж танилцаад энэ жилдээ айлд нь өвөлжүүлэхээр болсон юм.

Малчин айл бамбаруушийг мах, сүү, ногоогоор тэжээж байсан бөгөөд 10-аад хоногийн дараа бамбарууш уяагаа таслан зугтсан байсан гэж тус сумын ЗДТГ-ын ажилтан мэдээлжээ. Сумын төвөөс 30 гаруй км зайтай айлд бамбаруушийн сургаар нутгийн хүмүүс олноор очиж үзэж байсан аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.