Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ

Д.Тулга / Энтертайнмент

“TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонгконгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээллээ.

Уралдаанд 500 гаруй хүн материалаа явуулснаас цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар шалгаруулалтад манлайлжээ. Тэрбээр “Юуны өмнө Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын нэрийг өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж, цохивороор шагнуулснаас гадна зочид буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ” гэжээ. Н.Бямбадорж нь Хөгжим, бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь ажиллаж байжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.