Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ

М.Амаржаргал / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад энэ өвөл цас бага оржээ. Түүний улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд 2100 гаруй цаа бугатай Жолго, Жамс Томдог зэрэг газруудад оторт гарсан байна.

Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж таргалдаг тул цаатан иргэд ийнхүү цас их орсон газарт оторлож байна. Цагааннуур сумын цаан сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 2300 давжээ. Иймд нутгийн иргэд ирэх зун 2000 цааны баяр хийхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.