Зэрлэг ан амьтдын УНДААЛДАГ автомат системтэй гүний худгийн нарны толийг хагалж, акумулаторыг нь хулгайлжээ

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

-УУЛ УУРХАЙГААС ДАЙЖСАН ЗЭРЛЭГ АН АМЬТАД УСТ ЦЭГГҮЙ БОЛСОН-

Говь нутаг хур тунадас бага. Зарим өвөл харын зуд болж булаг шанд нь ширгэж ан амьтан усгүй харангадах, үхэж үрэгдэх, дайжих зэрэг аюул нүүрлэдэг. Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум 2017 онд орон нутгийн төсвөөр зэрлэг амьтдын байршил бүхий нутагт усны эх үүсвэр бий болгох, усан хангамжийг сайжруулах зорилгоор нарны эрчим хүчээр ажилладаг, автомат тоног төхөөрөмжөөр тоноглосон гүний худаг барьжээ. Уг худаг нь Говийн бага дархан цаазат газрын Б хэсэгт байрладаг бөгөөд аргал, янгир, хар сүүлт зэрэг амьтдын цөм болсон нутаг. Гэтэл оны өмнөхөн хэн нэгэн этгээд хорлон сүйтгэх ажил явуулж, гүний худгийн нарны толийг хагалан, эрчим хүч хуримтлуулдаг акумулаторыг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Энэ жил говь нутагт бараг л цас ороогүй намраараа өвөлжиж буй эл өдрүүдэд зэрлэг амьтад ам чийглэх цасгүй, горхи шанд бараадан ундаалж буй. Ийм үед нь оюун ухаант хүн хэмээх амьтан өчүүхэн ашгийн төлөө зэрлэг амьтдын уст цэгийг үгүй хийсэн нь туйлын харамсалтай. Аливаа хүн байгаль дэлхий ан амьтнаа хайрлахад хувь нэмэр оруулдаггүй юмаа гэхэд тэдний төлөө хийж байгаа ажлыг битгий эвдэж сүйтгээч гэдгийг л хэлэхийг хүслээ. Бид уг асуудлын талаар Ханбогд сумын Байгаль орчны байцаагч Б.Алтангэрэлтэй утсаар холбогдож тодруулга авлаа.

image

-Нарын эрчим хүчээр ажилладаг гүний худаг Ханбогд сумын аль багт байрладаг вэ. Ойр орчимд нь нутгалдаг малчид бий юу?

-Ханбогд сумын Номгон суманд байрладаг. Нэлээд зэлүүд газар Говийн бага дархан цаазат газар гаргасан гүний худаг учраас ойр хавьд нь нутагладаг малчид байхгүй. Худгаас ус уудаг мал ч гэсэн ховор. Говийн бага дархан цаазат газрын Б хэсэг манай Ханбогд суманд харьяалагддаг юм. Тиймээс сумын хөрөнгө оруулалтаар зэрлэг ан амьтадыг ундаалах зорилгоор 2017 оны намар ашиглалтад оруулсан юм. Манай сум уул уурхай ихтэй болохоор зэрлэг амьтад Номгон багийн нутаг руу дайжиж ирсэн ч уст цэг асуудалтай байсан. Үүнийг шийдэхийн тулд амьтад нутагладаг газар шинээр худаг өрөмдөж хүний оролцоогүйгээр гүний усыг гаргадаг байсан. Өөрөөр хэлбэл цагийн тохиргоотой нарны эрчим хүчээр цэнэглэгддэг автомат худаг гэсэн үг. Өдөрт 5-6 зургаан удаа ус нь гоождог. Жишээлбэл, өглөөний 09:00 цагт, өдөр 12:00 цагт гэх мэт. Нэг удаа гоожихдоо 10 гаруй минут гоождог.

-Хэдэн төгрөгийн төсвөөр энэ худгийг барьсан бэ?

-Энэ худгийн нийт төсөвт өртөг нь 20 гаруй сая төгрөг. Худгаа хувийн компаниар өрөмдүүлнэ. Тоног төхөөрөмж суурилуулахаас эхлээд тодорхой хэмжээний өртөг орсон.

-Цагийн тохиргоотой автомат худгаас зэрлэг амьтад ундаасаад сурчихсан байсан уу?

-Газар нутаг тахлах хэмжээнд хүртлээ зэрлэг амьтан цуглаж ус уудаггүй байсан ч гэсэн тодорхой хэмжээнд Говийн бага дархан цаазат газар амьдардаг ан амьтад ирж ус уугаад сурчихсан байсан. Гэхдээ зарим үед системийн алдаа гарч ажиллахгүй тохиолдол гарна. Тиймээс бид боломжоороо сард нэг удаа худгаа эргэж тойрдог байсан. Аргал, янгир, хар сүүлт гэсэн амьтадын гол бэлчээрлэдэг нутаг байгаа юм. Харамсалтай нь уст цэгийг нь эх дэлхийгээ, ан амьтан хайрлах сэтгэлгүй хүмүүсийн гарт сүйдсэнд харамсалтай байна.

-Хэзээ ингээд нарны толийг нь чулуугаар хагалаад, акумулаторыг хулгайлчхав?

-Манай суманд хулгайн антай тэмцэх төсөл явагддаг юм. Үүнийхээ дагуу эргүүл, хяналтын хамтарсан баг Говийн бага дархан цаазтай газар нутгаар сумын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй явдаг. Хуваарийнхаа дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр энэ ажлаараа явж байгаад Номгон багийн нутаг дэвсгэрт байрлах гүний худаг дээр ирэхэд цоожийг нь эвдээд акумулатор нь хулгайлж аваад, нарны толийг нь чулуугаар хага цохисон байсан.

-Дархан цаазтай газрын нутаг дэвсгэрт байрлах эд хөрөнгөнд халдсан этгээдийг олж илрүүлсэн үү. Нийт хичнээн хэмжээний хохирол учирсан бэ?

-Одоогоор олоогүй байна. Бид хууль дүрмийнх нь дагуу гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргасан байгаа. Цагдаагийн байгууллага холбогдох дүрэм журмын дагуу ажлаа хийж байгаа болов уу гэж бодож байна. Нарны толийг нь хагалж, акумулаторыг нь хулгайлсан учраас худаг ажиллахгүй байна. Зургаан нарны толь суурилуулсан байснаас гурвыг нь хагалсан дахин ашиглах боломжгүй болтол нь хагалсан. Худгийн цоожийг нь эвдсэн учраас худаг дотор байсан зарим тоног төхөөрөмж, акумулаторыг суман дээрээ авчирчихсан байна. Яг одоо нийт хичнээн төгрөгийг хохирол учирсан бэ гэдгийг тогтоогоогүй байгаа.

image

image

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:48:59

7JsESr http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [139.5.217.12] 2019-01-24 12:19:33

mongol uls hugjih heregguin bna.hugjih ch ugui bh.,umhii huduuniihun hulgailaad ewdleed bhiin bn. (hot ch hulgaichaar duuren)

Зочин [64.119.21.171] 2019-01-23 22:16:00

хөдөөний оркууд гаднах нь хүн дотрох нь чоно .наад хулгайчаа баривал заавал цаазаар авиачаараа

Иргэн [103.9.90.130] 2019-01-23 14:33:47

Хүнээ хөгжүүлэхгүйгээр улс хөгжих үндэсгүй. УИХ-д байгаа нөхдүүдийн ухамсар мэдлэг чадвар нь 5-р ангийн хүүхдээс дорой байхад аргагүй шдээ. Хөдөө байгаа гаруудын сэтгэл энийг хагалах бол энгийн үзэгдэл биз.

zochin [43.242.243.192] 2019-01-23 12:56:26

хичнээн сайн засгийн газартай байгаад бид өөрсдөө ухаан сууж жинхэнэ утгаараа хүн хэвээрээ байж, хүүхдүүдээ хүн болгож хүмүүжүүлэхгүй бол удахгүй тэр хүмүүсийн яриад байгаа оркуудаар Монгол дүүрэх нь бнадаа.. Ингэснээр улс сөнөх аюуд нүүрлэнэ гэсэн үг..

uher [66.249.82.165] 2019-01-23 04:26:15

ene erguu huduunii malnuudiig yaana daaa

Зочин [112.72.11.113] 2019-01-23 01:17:17

Heleh ch ug alga ymar baliar nobshnuud be

Bugd adilhan doo [66.249.82.166] 2019-01-23 01:16:12

Eyruusuu l uuguul shinj ni iimerhuu humuus shdee ataarhuu ch yumu tenegduu ch yumu zugeer ungurunu gj bhgui tiimees bur bagaas ni niitiin tuluu sain uilsiin tuluu sudalgaani tuluu geh met zuiliig tsusand ji suulgaj uguh heregtei bagad ni surgaj uhuulj zaahgui bol hezee ch zasrahgui hulgailna bur bolomjgui evdej suitgene

Зочин [202.9.45.90] 2019-01-23 01:02:03

Tegeed bas hujaa gej hutsnaa

Zochin [66.249.82.166] 2019-01-23 00:47:47

Yostoi unen tsusandaa bgaa bugd hulgaichid

Zochin [66.249.82.166] 2019-01-23 00:47:45

Yostoi unen tsusandaa bgaa bugd hulgaichid

test [43.250.124.6] 2019-01-23 00:28:26

test

зочин [202.9.43.17] 2019-01-23 07:34:57

Цусандаа хулгайчийн гентэй монгол

зочин [202.9.43.17] 2019-01-23 07:34:52

Цусандаа хулгайчийн гентэй монгол

Зочин [202.9.43.17] 2019-01-23 07:34:46

Цусандаа хулгайчийн гентэй монгол

Зочин [202.9.43.17] 2019-01-23 07:34:41

Цусандаа хулгайчийн гентэй монгол

Зочин [66.249.82.166] 2019-01-23 07:23:50

Арайчдээ.Хүн мөн үү.Барь.шоронд хатаа

Bold [174.237.7.65] 2019-01-23 07:05:52

Uher teneg hulduuuu orkuud yumdaaa

Bayaraa [103.242.47.42] 2019-01-24 15:00:29

hodoonii hun bur hulgaich bish bh shuu. naad ork ged bga humuuschin mongol ulsiig tejeej bgag medhu. haa dr suurilsn or hiij chadah zuilgui jijighen ulsad hden malchdin buynaar towiinhon tsalinjij ywdgiig medkuide ta nar

Зочин [198.84.166.138] 2019-01-23 06:32:35

Тагнуул цагдаагийн байгууллага нь ажлаа хийгээд хэрэгтэнг барьж авч болохгүй юу???

Zochin [150.129.140.251] 2019-01-23 06:15:24

Мал шигээ мал царайтай Монголчууд шуу. Яаагаад ийм тэнэг байдаг байнаа Монголоо хайрлах сэтгэлгуй . Малнууд!!!!!!!!

Зочин [202.9.43.186] 2019-01-23 05:36:44

Энэ үхрүүдийг яаж соёлт хүн болгох вэ байрны лифт хонгил хүртэл зүгээр байлгахгүй юм

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:25

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:24

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:24

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:24

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:24

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:24

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:33:11

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Ork [103.26.193.185] 2019-01-23 05:33:08

Orkuudiin hiisen ajil

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:32:58

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:32:56

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:32:56

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [202.9.43.150] 2019-01-23 05:32:44

Бурхан удахгүй Наад нөхөдүүдийг чинь гэсгээнэ

Зочин [103.26.193.185] 2019-01-23 05:32:40

Orkuudaa

зочин [66.249.82.111] 2019-01-23 04:58:17

яана даа хүмүүс минь

ммм [203.91.115.40] 2019-01-23 04:35:38

Барьсан ч алзахгүй Хөдөөний нусан таглаа олз хайсан хад чулуу онгичиж явдаг Сүгнүүд хийсэн

яана даа, энэ зэрлэгүүдийг [103.26.193.254] 2019-01-22 23:36:16

Нууц камер тавьж л асуудлыг шийдэх боломжтой. ЭНЭ хулгайчийг барьвал нүүрийг нь монгол даяар харуулах хэрэгтэй. ХУЛГАЙЧийн царайг нуудгийг болих хэрэгтэй. ИРГЭД ХЭН хулгай хийдгийг мэдэх ёстой

Зочин [203.91.118.122] 2019-01-22 23:33:43

Erguu orkuud heden ueiin daraa uhamsart hun boloh ve

хэлэх ч үг алга [66.249.82.166] 2019-01-22 23:25:45

Хэлэх ч үг алга даа !!! юу ч гэж хэлмээр юм бэ дээ хүн байгаль хоёр нэг л шүтэлцээтэй гэдгийг ухаарахгүй хүн дүрст араатангууд та нүцгэн ирээд нүцгэн буцахдаа байгаль таныг даах болов уу????

хэлэх ч үг алга [66.249.82.166] 2019-01-22 23:25:38

Хэлэх ч үг алга даа !!! юу ч гэж хэлмээр юм бэ дээ хүн байгаль хоёр нэг л шүтэлцээтэй гэдгийг ухаарахгүй хүн дүрст араатангууд та нүцгэн ирээд нүцгэн буцахдаа байгаль таныг даах болов уу????

хэлэх ч үг алга [66.249.82.166] 2019-01-22 23:25:36

Хэлэх ч үг алга даа !!! юу ч гэж хэлмээр юм бэ дээ хүн байгаль хоёр нэг л шүтэлцээтэй гэдгийг ухаарахгүй хүн дүрст араатангууд та нүцгэн ирээд нүцгэн буцахдаа байгаль таныг даах болов уу????

zochin [202.126.89.60] 2019-01-22 23:22:19

Xunii setgelgui muu novshnuud yumaa

zochin [202.126.89.60] 2019-01-22 23:22:19

Xunii setgelgui muu novshnuud yumaa

irgen [66.181.187.157] 2019-01-22 23:15:10

Нууц камер байрлуулахаас нааш хулгайчдын гараас гарахгүй.


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.