Б.Уянга: Жамц давстай усанд хөлөө дүрснээр даралт тогтворжихоос эхлээд хүний биед олон талын ашиг тустай

П.Урнаа / Энтертайнмент

“Монголын анагаах давс” ХК-ийг байгуулж, байгалийн жамц давсыг зургаан жил олборлож иргэдэд эрүүл, эрдэсээр баялаг давс хүргэхийг зорьж байгаа Б.Уянгатай ярилцлаа.

image

-ЖАМЦ ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ 1990 ОНД ИОДЖУУЛСАН ДАВС ОРЖ ИРСНЭЭР ХУМИГДАЖ ХЭРЭГЛЭЭНЭЭС ШАХАГДСАН-

-Та жамц давс олборлолтын ажлаа хэзээнээс хэрхэн эхэлж байв?

-Би давс олборлож, зараад нийт зургаан жил болж байна. Жижиг савлагаатайгаар хийж, хаяг шошго наагаад гадуур зардаг байсан юм. Харагдах байдал нь гоё сайхан байгаагүй болохоор гүйлгээ ч тааруу байлаа. Тэгээд энэ давсыг олон хүмүүст хүргэхсэн, жамц давсны ач тусыг олон хүнд мэдрүүлж, хүмүүст хэрэглүүлж сургахсан гэж бодоод зорилгоо эхэлүүлсэн. Учир нь энэ давсыг хэрэглэснээр хоол, цай амттай сайхан болохоос гадна эрүүл мэндэд асар сайн нөлөөтэй. Хүний биед байх ёстой, кальц, магни, натри, иод зэрэг эрдэс баялагтай. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сард “Монголын анагаах давс” ХК-ийнхаа эрхийг авч үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн. Савлагаа, сав баглаа боодол ч сайжирсан. Одоо Улаанбаатарын бүх захуудаар зарагдаж байгаа юм.

-Жамц давсны хүний биед хэрэгцээтэй ач тусыг нэрлэвэл?

-Хүний биед хэрэгцээтэй эрдэсүүдийг нөхөж өгдгөөрөө давуу талтай. Иймээс Монголчууд эртнээс хэрэглэж ирсэн ч, 1990 онд гадаадаас иоджуулсан давсны зах зээл түрэн орж ирснээс хойш жамц давсны хэрэглээ багассан байдаг. Хоол ундандаа хэрэглэхээс гадна уусгаж, нарийн ногоо закускт хэрэглэхэд тохиромжтой. Ач тусыг нь сайн мэддэг болохоор өндөр настай хүмүүс илүү хэрэглэдэг нь ажиглагддаг. Тэдний бие эрүүл саруул, насандаа баймгүй цэлгэр оюун ухааантай байдаг шүү. Жамц давсыг харахад андашгүй. Бариад үзэхэд аравгар, хув хуурай, харахад дотроо талсттай байдаг юм.

-Жамц давсыг хаанаас олборлодог вэ. Олборлож эхлэх үеэс эхлээд хичнээн шат дамжлагыг туулж байж хэрэглэгчийн гар дээр эцсийн бүтээгдэхүүн болон хүрдэг вэ?

-ОХУ-ын Тува Улс болон Монгол Улсын хилийн зааг дээрээс давсаа олборлодог. Тэр нь Улаанбаатараас 2300 километорийн зайд оршдог. Хилийн зааг дээр байдаг тул Увс аймгийн Давст сумынхан түлхүү олборлодог. Тэсэрч дэлбэрэх хүчтэй техник технологиор биш зөвхөн гар аргаар олборлон гаргаж авдаг. Хоёроос гурван метрийн гүн хөрсийг хуулж байгаад гаргадаг. Жамц давс нь ногоон, улаан, цагаан, хөх гэсэн дөрвөн төрлийн өнгөтэй. Үүнээс улаан өнгөтэй нь тун ховор гардаг юм. Гаргаж авсны дараа хамгийн эхлээд гадна талыг нь цэвэрлэнэ. Улаанбаатар дахь үйлдвэрт тээвэрлэж ирээд дахиад цэвэрлэгээнд оруулж, хөгцтэй хөгцгүй гэж хоёр ангилдаг. Хөгцтэй гэдэг нь өнгөөрөө л ялгаатай болохоос биш мөн л хэрэглэхэд тохиромжтой давс юм. Янз бүрийн өнгө хэлбэр дүрсэд хувиргаж сав баглаа боодол хийснээр эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр хүрдэг дээ. Энэ бүхэнд хүний асар их хүч, хөдөлмөр зарцуулагддаг. Цэвэрхэн давс гаргаж, хэрэглэгчдэд хүргэхийн тулд ширхэг ширхэгээр нь нарийн ялгаж сайтар цэвэрлэдэг.

Нөгөө талаар байгалиас гарч байгаа тул элдэв янзын хольцгүй жинхэнэ органик бүтээгдэхүүн. Мөн давс нь өөрөө өөрийгөө ямагт цэвэршүүлж, хорт бодисыг устгах хүч чадалтай байдаг зүйл. Жамц давсыг бусад давс шиг нуураас шүүж гаргаад бэлэн бүтээгдэхүүнийг тээвэрлэдэж тээрэмддэгтэй огт адилгүй.

image

-Анх олборлож эхлэхэд савлагаа тааруухан байсан учир худалдан авалт төдийлөн сайн байгаагүй тухай та дурьдсан. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэв. Цаашид савлагаагаа улам сайжруулахын тулд ямар асуудал тулгарч байна вэ?

-Одоо Хятадаас орж ирдэг гялгар мөнгөлөг уутанд савлаж байна. Гадна талд нь шошго нааж тайлбар бичиж, хэрэглэх заавар, баталгаат хугацааг нь баталгаажуулан наадаг байсан. Хэрэв уут, сав баглаа боодлоо илүү сайжруулъя гэвэл нэг удаа уут захиалахад л 25 мянган ширхгээр, дөрвөн удаа захиалахад 100 мянган ширхэг гэх мэтээр дор хаяж 20 гаруй сая төгрөг шаардагддаг. Бид түүнийг нь бэлэн өгч чадахгүй болохоор ийм шошготойгоор гаргаж байгаа. Хэн нэгнээс, улсаас хандив тусламж аваагүй өөрсдийнхөөрөө байгаа нөөц бололцоо бүрээрээ зүтгэж хийж байна даа.

-Танай давсны үйлдвэрт хичнээн хүн ажилладаг вэ?

-Би доороо таван хүнийг авч цалинжуулж ажиллуулдаг. Манай үйлвэр надтай нийлээд зургаан ажилтантай. Ажилчдынхаа хэрэглэгчдэд цэвэрхэн давс хүргэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байгааг нь харах урамтай байдаг шүү. Таван ажилтны хоёр нь цэвэрлэгээ, хоёр савлагч, нэг нь тоног төхөөрөмж эрүүл ахуйн талыг хариуцаж ажилладаг. Би хэдийгээр захирал гэх нэртэй боловч, гудамж талбай захуудаар явж өөрөө тараах үүргийг гүйцэтгэж, борлуулалтаа хийхээс эхлээд хар бор ажилдаа өөрөө зүтгэдэг юм. Тэглээ гээд түүртээд байдаггүй. Маш хол замыг туулж, хүний гарын хөдөлмөр шингэдэг болохоор тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээрээ иоджуулсан давснаас бага зэрэг үнэтэй худалдаалагддаг тал бий. Гэвч чанарын асар их ялгаатай.

image

-ХАРВАЛТ БОЛСОН ХҮН ЖАМЦ ДАВСТАЙ УСАНД ОРСНООР ГАР ХӨЛД НЬ МЭДЭЭ ОРЖ АР ГЭРИЙНХЭН НЬ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ БАЙСАН-

-Тань шиг жижиг дунд үйлдвэрлэгчдэд үйлдвэрийн байрны асуудал бэрхшээл болдог. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж байв?

-Үйлвэрлэлээ 116 метр квадратын жижигхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон Улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийн барилга байгууламж Монголд байхгүй ч гэсэн, маш цэвэрхэн орчинд үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн сайн, хамгийн чанартай бүтээгдэхүүн гаргахын төлөө бид хичээж ажилладаг. Бидэнд талархлаа илэрхийлдэг, урмын үг хайрладаг хүн ч цөөнгүй байдаг юм. Тухайлбал, “манай ээж тал харвачихсан. Танай давсаар усанд оруулаад, гар хөлийг тослодог байсан. Одоо гар хөл нь мэдээ ороод, сэргээд байгаа. Маш их баярлалаа та нар улам илүү хичээгээрэй, битгий шантраарай” гэж хэлсэн удаа ч бий шүү. Манай хоол амттай болсон шүү хичээгээрэй гэж хэлсэн хүмүүсийн үгэнд маш их урамшдаг. Монгол жамц давсыг хэрэглэдэг үнэнч хэрэглэгч нар байдаг юм билээ. Тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Гадуур зараад явж байхад үнэхээр урамтай байдаг юм.

-Өдөрт хичнээн ширхэг давсыг үйлдвэрлэдгээс, хичнээн нь борлуулагддаг вэ?

-Өдөрт 300 ширхэг буюу 300 кг давс борлуулагддаг. Цаашид борлуулалт нэмэгдвэл өдөрт таван тонныг гаргах боломжтой. Тийм хэмжээний хүчин чадал, тоног төхөөрөмж манайд бий. Одоогоор хүмүүсийн хэрэгцээ өдөрт 200-300 килограммын хооронд л байна. Мөн манайх гоо сайхны томоохон компаниудад давсаа нийлүүлдэг.

-Танайх өөрийн гэсэн “Хүслэн” брэнд гаргаж, жамц давсыг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад оруулж эхэлсэн талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Надад хүсэл мөрөөдөл байсан ч, мөнгө санхүүгийн асуудлаас болоод жаахан хойшилсон үеүд бий. Одоо л мөрөөдлөө биелүүлж Хүслэн охиныхоо нэрээр брэнд гаргаж жамц давс оролцуулан гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхлээд байгаа. Жамц давсаар банны скраб, банны бөмбөлөг, банны давс зэрэг нийт таван бүтээгдэхүүн хийж байна. Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг хийхдээ хамгийн түрүүнд жамц давсыг ашиглахаас гадна лаванда цэцгийн тос, анхилуун сарнай, анхилуун гаа, хүнсний будаг зэргийг ашигладаг. Найрлагад нь ямар ч химийн бодис ороогүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд арьсыг бүрэн цэвэрлэх, арьсны нүх сүвийг нээж амьсгалуулах, алжаал ядаргаа тайлах, биеийн хор гадагшлуулах, зөөлөн толигор болгох зэрэг олон талын үйлчилгээтэй. Мөн эрч хүчийг бэлэглэдэг. Залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй ялгалгүй бүгд хэрэглэхэд тохиромжтой.

Одоогийн агаарын бохирдол, замын түгжрээ, уур бухимдал, идэж ууж байгаа зүйлсээс хамааран хүний дархлаа амархан муудаж, ядардаг болсон. Ийм үед жамц давстай ус, банны бөмбөлөгтэй усанд орсноор ядаргаа тайлагдаж, эерэг сайхан энергээр цэнэглэгдэнэ. “Хүслэн” брэндийн бүтээгдэхүүнүүд Дүнжингарав худалдааны төвийн нэгдүгээр павилон, Хархорин, 3, 4-дүгээр хорооллын “Е март” худалдааны төвийн гурван давхарт, “Хүннү молл” худалдааны төвд дэлгэгдээд байгаа үзэсгэлэнд худалдаалагдаж байна. Гадуур зарагддаг ванны бөмбөлгөөс манайх хямд. Бас сар шинийн баярыг тохиолдуулаад багцаа гаргаад байгаа. Багцыг ердөө сав баглаа боодолтой нь ердөө 5000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Манайх ашиг харсандаа биш, олон хүнд чанартай эрүүл бүтээгдэхүүн хүргэхийг хүсч байгаа юм.

image

-Таны хувьд давсны үйлдвэрлэл, худалдаа эрхлэхээс өмнө ямар ажил эрхэлж байв?

-Би барилгын мэргэжилтэй. Эмэгтэй хүн юм чинь үр хүүхэд төрүүлж өсгөхийн хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байсан. Шангрилла молл, Блү скай зэрэг сүрлэг өндөр барилгын ажилд, нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байсан. Хажуугаар нь өнгрөхөөр би босголцсон шүү дээ гээд л бахархах сэтгэл төрдөг юм. Одоо жамц давсны бизнес эрхлээд үйл ажиллагаа сая нэг тогтворжиж эхэлж байна даа.

-Цаашид жамц давс ашиглан ямар бүтээгдэхүүн хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Цаашид лаа, саван хийхээр төлөвлөөд байгаа. Савангаа малын өөх тос ашиглан хийнэ. Одоо малаас гарч буй өөх тос хаягдал болж байгаа нь харамсалтай санагдаад байдаг юм. Мөн хашчулуун гудас гэж байдаг шиг жамц давсаа ашиглан дэр, гудас хийх сонирхол бий. Хүн давсан гудсан дээр хэвтсэнээр хүний муу муухай био энергийг өөртөө шингээж авдаг. Өвөг дээдэс гэртээ нэг ширхэг бондгор жамц давс тавьчихсан байхад тэр айлд муу муухай хар энерги, хэл ам орж ирэхгүй гэж үздэг байсан. Энэ нь хүнийг элдэв хороос хамгаалахын утга учиртай юм билээ. Жамц давс нь 600 жил байгаль дээр тогтсон асар их эрдэс баялаг юм. Хүмүүс жамц давсны ашиг тустай талыг төдийлөн мэдэхгүй байгаа нь харамсалтай санагддаг. Хэдхэн төгрөгний зөрүүнээс болоод иоджуулсан давсыг битгий сонгоосой гэж хүсдэг юм. Гаднаа гоё бичигтэй л болохоос биш бүгд урд хөршөөс орж ирдэг. Эрүүл мэндийн ашиг тусыг нь бодож жамц давс хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Ядаж жамц давстай усанд хөлөө дүрснээр даралт тогтворжуулах ид шидтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд манайхаас гаргасан бүтээгдэхүүн, болон сар шинийн багц авахыг хүсвэл дараах дугааруудад холбогдож үнэгүй хүргүүлээд авах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна. Холбоо барих дугаар: 94718171, 99139671, 89039671

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image


Сэтгэгдэл

зочин [64.119.21.152] 2019-01-29 02:27:37

Захиалга өгсөн таг ингэж ажил хийхгүй ээ бүсгүй.

Зочин [139.5.217.245] 2019-01-26 22:00:49

Эх орны эрдэс давс эм шүү. Хятад химийн үйлдвэрийн давснаас татгалзая. Жамц давс аваад зүгээрл долоогоод үз. Махаа давсгүй чанаад Жамц давсан тавагнд үрээд ид. Янзын амт мэдэрнэ. Жамц давстай усаар хоолой зайлаад л байвал ангина энэ тэр баяртай шүү дээ. Ухаад дуусгачих бий. Урагшаа зөөж болохгүй эрдэнэ, эм шүү.

Зочин [198.84.166.138] 2019-01-24 14:55:36

ЖДҮ сангийнханыг хэвлэлээр урьж ажлаа танилцуул материалаа сайн бэлд. Тэд ичнэ тэгээд өгнө ... Амжилт.

Зочин [202.179.24.127] 2019-01-24 12:52:51

Олон газраар борлуулаарай. Авнаа

Зочин [103.26.195.191] 2019-01-24 09:17:32

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.

Зочин [103.10.23.163] 2019-01-24 07:49:46

Энэ их гоё шүү хэрэглэж үзсээн гоёо гоё

Зочин [64.119.21.171] 2019-01-24 07:35:01

бэлэн эрдэс түүхий эд давс нь нутагт нь байхад.гаднаас давсаа авна яаж эрүүл мөнгөтэй байх вэ.сөнөж байгаа үндэстэн шиг л амьдрах юмаа.тахианы тэжээлээ бас урдаас авна.10 20 жилийн дараа эрүүл хүн үлдэх үү.

Зочин [43.242.242.59] 2019-01-24 06:18:14

Амжилт хүсье. Хүн болгон ямар ч байсан авч хэрэглэж үзүэх хэрэгтэй юм байна. шүү

Эртний хүн [43.250.126.90] 2019-01-24 04:19:00

Эрт үед монголчууд бүгд ЖАМЦ давс хэрэглэж бие хаа сайтай байдаг байсан. Хүнд маш сайн эд дээ.

Зочин [66.249.82.113] 2019-01-24 04:07:42

Талст монгол бор давс бүр сайн уусвар сайтай йод боломжтой байдаг.

Hool goe boldog ym shvv [202.9.43.210] 2019-01-24 03:07:21

Hool goe boldog ym shvv

зочин [103.206.195.166] 2019-01-24 02:08:48

Манайх Жамц доктор гэсэн давс хэрэглэдэг. Хүслэн гэж сая л сонслоо. Цаашид хэрэглэнэ. Амжилт хүсье

Чимгээ [202.179.3.94] 2019-01-24 01:41:51

Ийм л үйлдвэрлэлээ дэмжиж ЖДҮСангаас зээл өгсөөр байгаа ш дээ.

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:10

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:10

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:09

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:09

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:07

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:07

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:06

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:07:06

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:06:59

очиж авнаа

solongo [202.9.43.169] 2019-01-24 01:06:39

очиж авнаа

sanzai [122.201.26.169] 2019-01-23 22:38:00

амжилт хүсэе ...эх орны үйлдвэрлэлээ дэмждэг нэг чгэсэн хүн ажлын байртай ,түүнийг бий болгож хүн ажилтай албатай болхлээр цаанааа л нэг сайхан сэтгэгдэл төрдөг

Зочин [122.201.21.13] 2019-01-23 22:32:14

Жамц давс хэрэглээд сурмаар байгаам шүүү хүмүүсээ. Бас иймэрхүү хүмүүсээ дэмжмээр байна

Зочин [66.181.180.141] 2019-01-23 22:16:54

Маш сайнмбна


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.