Medee.MN сайтын зургаан ШИНЭЧЛЭЛ

Д.Тулга / Технологи

МЭДЭЭ.МН сайт загвар шинэчлэл хийлээ. Ингэхдээ орчин үеийн вебсайтуудын технологийн дэвшлүүдийг бүгдийг шингээсэн бөгөөд уншигч, хэрэглэгчдийнхээ ашиглаж дадсан мэдээний байрлалыг тэр хэвээр нь үлдээв. Харин дараах шинэчлэлүүд вебсайтууд дундаа цоо шинэ гэдгээрээ онцлогтой.

image

1. НҮҮР ХУУДСАНД АРХИВ ҮҮСЭХ

Мэдээ.мн сайтын мэдээний архив долоо хоногоор нүүр хуудасны хэсэгт хадгалагддаг. Энэ нь уншигч, хэрэглэгчдэд өмнөх өдрүүдийн мэдээг олж уншихад маш дөхөм байх бөгөөд уг үйлчилгээ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг.


image

2. ОЛОН ҮЙЛДЭЛТ ЦОНХ

Сайтын үндсэн онцлох таван цонхны нэг нь видео дэмждэг, флаш баннер байршдаг, мэдээ орж болдог олон үйлдэлтэй цонх боллоо.


image

3. БҮХ ОНЦЛОХ НЭГ ЦОНХОНД

Сайтын үндсэн таван онцлох цонхыг бид хэрэглэгч, харилцагчиддаа зориулан бүгдийг нь эзэмшиж болдог байхаар хийлээ. Ингэснээр харилцагч сайтын нүүр хуудасны хамгийн дээд хэсгийг ганцаар эзэмшин фото, видео алийг нь ч байршуулах боломжтой болж байна.


image

4. МЭДЭЭНД САНАЛ АСУУЛГА ОРЛОО

Санал асуулгын хэсэг ихэвчлэн мэдээний хэсгээс тусдаа байрладгийг бид мэдээн дотроо оруулж, илүү хялбар, үр дүнтэй, цаг хугацаа хэмнэх боломжтой болгов.


image

5. ХАРИУЦЛАГАТАЙ УНШИГЧ

Уншигч та хэрэв мэдээний доор зохисгүй үг бүхий сэтгэгдэл үлдээсэн бол таны IP хаяг блоклогдоно. Харин та үүнийг редакц руу холбоо барьж нээлгэх боломжтой.


image

6. ӨРНӨЛ ХЭСЭГ

Зураг бүхий энэхүү онцлох хэсэгт зөвхөн улс төр, технологи, шар мэдээллийг дэлгэж, олны анхаарлыг төвлөрүүлж, асуудал дэвшүүлнэ.