Б.Халиун мутайн боксын Азийн аварга боллоо

Б.Гэрэлмаа / Спорт

Тайландын Нан хотод энэ сарын 26-нд болсон Азийн Муайтайн холбооны ерөнхийлөгчийн ивээл дор Азийн мэргэжлийн Муайтайн аваргын төлөөх тулаан болж өнгөрлөө. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Халиун Тайландын тамирчинг хожиж, мэргэжлийн муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болов.

Тэрбээр өөрийн дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт арав гаруй жилийн турш бэлтгэлээ тасралтгүй хийж өмнө нь муайтайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан төдийгүй Бүх ард түмний спортын наадамд аваргалж байсан амжилттай билээ.

image

Сэтгэгдэл

Зочин [70.73.73.180] 2019-01-28 17:33:46

Баяр хvргэе

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.