Татварын тайлан хүлээж авдаг e-тах.mn сайтын шинэчлэл хэзээ дуусах нь тодорхойгүй гэв

М.Амаржаргал / Эдийн засаг

2018 оны IV улирлын тайлан хүлээж авах сүүлчийн хугацаа хоёрдугаар сарын 10-ны өдөр. Гэвч аж ахуй нэгж, албан байгууллагуудын нягтлангууд сүүлийн 4-5 хоногт цахим тайлангийн систем буюу www.e-тах.mn сайт руу татварын тайлангаа явуулахаар алдаа заагаад хүлээж авдаггүй. Мөн албан газруудын эцсийн үлдэгдэл нь харагдахгүй эсвэл үнийн дүн нь зөрүүтэй харагддаг байна. Тиймээс IV улирлын тайланг хүлээн авах хугацааг Татварын ерөнхий газраас сунгахгүй бол олон байгууллага хохирно гэдгийг нягтлан бодогч нар хэлж байсан юм.

Жил бүрийн яг өдийд албан газруудын нягтлангууд хамгийн их ачаалалтай ажиллаж байгууллагынхаа тайлан тооцоог гаргадаг энэ үеэр www.e-тах.mn сайтад шинэчлэл хийж байгаа аж. 2018 оны байдлаар Татварын ерөнхий газрын мэдээллийн баазад 186 мянган ААН, байгууллага, 1.1 сая иргэн бүртгэлтэй байдаг юм байна.

Уг асуудлыг Татварын ерөнхий газраас асуухад “Системийн шинэчлэл хийгдэж илүү боловсронгуй болж буй учраас тун удахгүй www.e-тах.mn сайтын үйл ажиллагаа хэвийн болно. Нягтлангуудын тайланг огт хүлээж авахгүй байгаа юм биш. Зарим үед гацах тохиолдол гарч байгаа. Хэзээ хэвийн үйл ажиллагаандаа хэзээ орох эсэхийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газраас тодруулаарай” гэсэн юм. Тухайн газраас www.e-тах.mn хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох эсэхийг тодруулах гэсэн боловч “Мэддэг ганц хүн нь хуралд орсон байна. Мэдээлэл өгөх ямар ч боломжгүй” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Татварын Ерөнхий Газар (ТЕГ) 2014 оны нэгдүгээр сараас эхлэн татварын цахим тайлангийн E-Tax системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Тухайн жилдээ татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 7.6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт үүссэн тухай тооцоо судалгааг АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) гаргасан байдаг. Цахим тайлангийн системд шилжихээс өмнө компани, ААН-үүдийн нягтлангууд цаасаар санхүүгийн тайлангаа тушаах гэж татварын албанд биеэр очиж оочирлоход дунджаар ажлын таван цаг зарцуулдаг байсныг халсан байна. Татвар төлөгч зөвхөн ажлын цагаар хязгаарлагдахгүй, хуулийн хугацаанд хоногийн 24 цагийн турш интернет орчинд аль ч газраас тайлангаа тушааж, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг болж тайлан тушаахад үүсдэг ажлын ачаалал, стресс бухимдлаас ч салсан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.80] 2019-01-30 02:03:13

Хамгийн их ачаалалтай үетэй давхцуулж байдаг сайхан усан толгойнууд юмаа

Зочин [103.229.121.136] 2019-01-29 20:18:53

Манай бүх юм нь хулхи, дутуу,, ямбий

zochin [124.158.104.25] 2019-01-29 17:52:56

Шинэчлэлээ заавал тайлантай давхардуулаад байдаг нь ямар шалтгаан байдаг байна Бусад үед нь хийх хэрэгтэй ш дээ одоо сунгах л хэрэгтэй дээ

Зочин [202.179.31.27] 2019-01-29 17:43:10

Е-тах мн. сайт дандаа ингэж улирлын,сарын эцэс ачаалалтай болоод ирэхээр гацаж нягтлан бодогч нарт аягүй хүндрэл учруулдаг.Үүнийг ТЕГ-т хандахад Мэдээллийн төвд ханд гэж хариулт өгөөд утсаа тасалдаг,тэрлүү нь залгахаар утсаа авдаггүй эсвэл тэр утас руу залга гээд тэр нь авдаггүй эцэст нь хэлэх газаргүй болж чирэгддэг.Энэ ТЕГ,Мэдээллийн төв хоёрын ажлын уялдаа холбоо маш муу,аягүй хүнд сурталтай,хөдөө орон нутгийн нягтлангуудад үнэхээр асуулт асууж хариулт авах,санал хэлэхийг хүлээж авдаггүй,бичгээр хандахаар храиу өгдөггүй,мөнч их чирэгдүүлж хүнд сурта гаргадаг шүү,үүндээ дүгнэлт хийж засаж залруулаач ээ гэж хүсэх байна.

Зочин [103.26.195.5] 2019-01-29 17:13:02

Цагаан сар дайрч байгаа болохоор 2,20 хүртэл сунгамаар байна шүү. Татварын албаныхан минь

Хөөе [203.217.139.227] 2019-01-29 15:38:16

Тээврийн хэрэгслийн татварыг онлайнаар төлдөг юмаа ажиллуулаач ээ.

Зочин [43.228.130.186] 2019-01-30 14:14:10

smartcar.mn deer nodnin tulj bolood bsan da

Зочин [119.40.98.162] 2019-01-29 15:07:49

Эртхэн хийчихгүй дээ

irgen [66.249.82.111] 2019-01-29 14:56:31

manaih shig iim teneg uyaldaa holboo muutai oron baihgui baihoo. jil bolgon l neg aldaaga davtana. jil bolgon oor dargatai. tegeed daraaguilna

zochin [103.206.195.28] 2019-01-29 14:52:09

tatbariin tailang 2009 onoos tsaximaar abdag bolson.

Зочин [66.181.181.89] 2019-01-29 14:16:45

Sungahgui bol bolhooon blaaa shdeeeeee


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.