Цагаан сарын гангараа: Автомашинаа гоёх цаг айсуй

Н.Анхбаяр / Энтертайнмент

Монголчууд маань уламжлалт сар шинийн баяраараа ирэх жилийнхээ өнгөтэй өөдтэй, сайн сайхан явахын билэгдэл болгож гэр орон, хувцас хунараа шинэчлэн гоёж, идээний дээдийг бэлтгэдэг заншилтай. Түүний дээр мориныхоо өнгө үзэмжид анхаарч, хамгийн сайхан эмээл хазаараар чимдэг уламжлал нь ерөнхийдөө эрчүүдийн хувьд хийморь сүлд нь өөдрөг байхын билэгдэл болдог.

Харин орчин үед төмөр хүлгийнхээ өнгө үзэмжийг анхаарч гоёж чимдэг болсон. Цагаан сарын гангараа болгож, машинаа гоёж гангалахыг хүсэгчдэд зориулсан автомашины бүх төрлийн бүтээгдэхүүнтэй нэгэн дэлгүүрийг та бүхэнд танилцуулъя.

32-ын тойрогт байрлах Номин Моторс Auto Parts and Tools дэлгүүр нь сар шинийн босгон дээр үүд хаалгаа нээсэн ба автомашиндаа хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг нэг дороос авах боломжийг үйлчлүүлэгчдэд санал болгож байна.

Цагаан сараар машинаа гоёход тань туслах бүтээгдэхүүнүүдийг тус дэлгүүрээс санаа аван танилцуулъя.

НЭГ. Гоёлын обуд

Гутал сайт гурвын урд гэдэг шиг сайхан обудтай машин хэн бүхний харцыг булааж, таны машинд өнгө үзэмж, сүрлэг байдал нэмнэ. Тус дэлгүүрт үйлдвэрийн баталгаатай, олон төрлийн гоёлын обуднууд хаана ч байхгүй өргөн сонголт, боломжийн үнэтэйгээр худалдаалагдана. Түүнчлэн таны машинд үнэгүй суурилуулаад өгнө.

ХОЁР. Төмөр хүлгийн тань насыг залуу харагдуулах, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлэх гадна иж бүрэн тоноглолууд

Таны автомашиныг он залуу харагдуулж шинэчлэх машины урд гупер, нүүр, гэрэл болон бусад тоноглолууд хамгийн өргөн сонголттойгоор ирсэн байна. Land Cruiser, Wrangler, Mercedes Benz G Class, Range Rover, Prado, Lexus350, 570 зэрэг автомашинтай хүмүүс заавал машинаа сольж өөрчлөх шаардлагагүй гэдгийг энэ дэлгүүрт ирээд ойлгож мэдрэх болно.

ГУРАВ. Салоны иж бүрэн гангараа

Итали, Испани, Оросоос албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Sparco, Kids Safe, Chupa Chups, Auto Profi зэрэг брэндүүдийн суудлын бүрээс, шалавч, хүүхдийн суудал, рулын бүрээс зэргийг худалдан авч машинаа гоёорой. Түүнчлэн таны машинд шинэлэг содон үнэрийг авчрах басхүү салонд тань өнгө үзэмж нэмэх үнэртүүлэгчээс сонголтоо хийж машиндаа суугаад л баймаар мэдрэмжийг аваарай.

ДӨРӨВ. Аюулгүй, цэвэр цэмцгэр байдлаа даатгах бүтээгдэхүүнүүд

Мотор, хропны тос, хөдөлгүүр цэвэрлэгчээс эхлээд автомашины аюулгүй байдалд хэрэг болох төрөл бүрийн автохимийн бүтээгдэхүүнүүдийг эндээс авангаа салоны арчилгаа цэвэрлэгээ, дагалдах хэрэгслүүдээ ч мөн сонгох боломжтой. Машинд хэрэгтэй бүтээгдэхүүнүүд ийм олон байдгийг хараад та магадгүй гайхах байх. Машины холбогч цэнэглэгч, power bank болгон ашиглах боломжтой универсал бүтээгдэхүүний олон сонголтууд, машины тоос сорогч, агаар цэвэршүүлэгч гээд Монголд урьд нь худалдаалагдаж байгаагүй өөр олон бүтээгдэхүүн бий.

Сар шинийн урамшуулал болгож эднийх худалдан авалт болон засвар үйлчилгээ хийлгэсэн хүн бүрийг шагай орхиулж автомашинаа 30-100% хөнгөлөлттэй угаалгах эрхийг бэлэглэж байгаа юм. Мөн үнэртүүлэгчид 5+1 урамшуулалтайн дээр сар шинийн бэлэгний олон сонголтууд таныг хүлээж байна. Та бүхэн сар шинэдээ зориулсан машины гоёл, засвар үйлчилгээгээ хийлгэж нэмээд машинаа цэмцийлгээд аваарай.

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/NominMotorsOfficial/

Холбогдох утас: 1800-2888