Дэлхийн хамгийн ховор шувууны тоо толгой 100 давжээ

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн ховор шувуу гэгддэг цацагт хараалайн тоо толгой өсөж үржин, ховордсон амьтны устаж болзошгүй гэх зэрэглэлээс нэн ховор зэрэглэлд багтахаар болжээ. Жэжянь мужийн нутагт байх хоёр цэгт хийсэн хамгийн сүүлийн тооллогоор нас гүйцсэн 77, мэндлээд удаагүй 25 цацагт хараалай бүртгэгдсэн аж. Тус мужийн Байгалийн түүхийн музейн орлогч даргын хэлснээр нийт тоо толгой нь ийнхүү 102-т хүрснээр энэхүү ховор шувууны аврагдах магадлал урьд байгаагүйгээр өсчээ.

Анх Индонезийн нутгаас 1861 онд олдсон цацагт хараалай Хятадын зүүн эрэгт зусаж, намрын сэрүү ормогц Индонез, Филиппин рүү нүүдэллэдэг усны шувуу юм. Эм нь нэг өндөглөхдөө ердөө ганц өндөг гаргаж, тэр нь дэгдээхий болж чадалгүй могой, харх зэрэг амьтдын идэш болох элбэг аж. Тиймээс уг шувууны үржил маш удаанд тооцогддог байна. Олон арван жил тоо толгой нь 50 ч хүрэхгүй байсан цацагт хараалайг Жэжянь мужийн захиргаа тусгай хамгаалалтад авч, 2004-2008 оны хооронд нийт 20-оод шувуу барин, тэдний дуу хоолойгоор бусдыг нь татах туршилт явуулсан нь үр дүнгээ өгчээ. Гэхдээ дэлхийн хамгийн ховор шувууг ирээдүйд гарч болох болзошгүй аюулаас хамгаалахын тулд бүр илүү анхаарал халамж хэрэгтэйг албаныхан онцолсон байна.

Эх сурвалж: ССTV


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.