Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов

М.Амаржаргал / Спорт

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.110.117] 2019-01-31 03:51:38

Маш зөв шийдвэр гаргажээ. Өвлийн хүйтэн, хаврын хар хавсаргад хүүхэд морь унаж давхихыг хүнд хөдөлмөр гэж үзэх хэрэгтэй. Яг үнэндээ хөдөөнийхөн, хотын баячууд л морь гэж хөөрцөглөдөг юм. Монгол улсад хүн бүр тэгш эрхтэйг үндсэн хуулиараа баталгаажуулсан. Малчид малын хөлийн татвараа өгөх ёстой.

ОДОО [66.181.165.204] 2019-01-31 02:57:14

Одоо бүр өв уламжлалаа устгахаар шийджээ АРАЙ Ч ДЭЭ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ӨВ УЛАМЖЛАЛАА ДЭЭДЛЭХЭЭС ЭХЭЛДЭГ ЮМ

Зочин [202.131.225.197] 2019-02-01 00:28:54

хүний нялх үрсийг дөч тавиар нь алж, мянга мянгаар нь гэмтээж бэртээх нь тэгээд чиний өв уламжлал уу

Зочин [203.91.118.122] 2019-01-31 03:34:06

Hutsaa har huitend chinii umnuus mori unaj uheh huuhdiin toog bagasgamaar bn, naadmaar uralduulaad boloo yum bishuu

Зочин [202.9.43.210] 2019-01-31 02:02:20

Xuulia xurdan oorchilchixoo, texgvi bol neg mor boloxgvi.margaan garnashvv shvv

Зочин [66.181.186.28] 2019-01-30 14:55:34

Гүлдгэр чинь хууль тогтоомж зөрчиж кайф авдаг хүн шүү дээ. Уяачдын холбоо энтртдээ сайн сануулаарай.

Зочин [203.91.115.44] 2019-01-30 13:39:10

Монгол улс төртэй болж байна уу даа....зөв шийдвэр

Ahmad [66.181.161.66] 2019-01-30 12:38:54

Demjij bna. Zuv shiidver gargaj ee.

Зочин [176.179.148.45] 2019-01-30 11:42:30

Naadmaas busdiig ni horiglo horiglo

Зочин [66.181.191.120] 2019-01-30 11:09:12

dunjingarav bolohgui yum uu tegeed

Уяач өвгөн [150.129.140.144] 2019-01-30 09:52:27

Маш зөв. Зөв арга хэмжээ авчээ. Би бараг 70 жил морь уясан хүн. Өвөл хавар морь уралдаж байгаагүй юм шүү. Цагаан сараар унаж яваа мориороо уралддаг байлаа.

малчин [202.21.125.226] 2019-01-30 09:20:51

энэ хэдэн малаа өсгөх гэж та нарын хоолыг бэлдэх гэж хөдөөнийхөн яаж зовдогийг мэдэхүү малчин болохын хүсэл энэ хэдэн адуу морь уралдуулах тэдний ажил төр буруу шийдвэр гаргаж байна адуугаа хятадуудад зараад хот орж цүнх барихаас малчидаа

Зочин [66.181.186.28] 2019-01-30 14:59:52

Хэн та нараар тэжээлгээд бгаан? Битгий хуцацгаа. Больчихгүй юу . Тэр малын хөлийн татвар хаоат энээ тэрээг сэргээ ЕС даа. Австриалаас хонь, африкаас үхэрийн мах оруулж ирж үнийг нь нам дар. Тэгээд хэн хэнийг тэжээж бгааг харцгаая

Зочин [59.153.87.198] 2019-01-30 13:49:31

Малаа онд оруулчихаад морио уямаар байна хө

Зочин [66.181.161.66] 2019-01-30 12:37:05

Tegne l biz de

Зочин [202.131.243.190] 2019-01-30 09:08:21

ахыг минь авч хаяаад л зангаа хувиргаж байгаа юм биздээ хүүк!! яасан нөгөө учиргүй монгол адуу, соёл бла блө гээд байсан

Зочин [66.181.186.28] 2019-01-30 14:56:22

За чи холточиж хуц. Хэн бүүр боль гн юм.

Зочин [202.9.44.156] 2019-01-30 09:00:10

мэр М.Энхболдоо огцрох шалтгааны чинь нэг энэ хурдан морины бооцоот уралдаан шүү дээ. Олон морь хүүхэд хохирсон шүү.Хөөрүү зүрхтэнгүүдээс болж.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.