ОРОН НУТГААС: Гурван настай хүүхдэд эм андуурч өгсөн эх баригчийг 300 мянган төгрөгөөр торгожээ

П.Урнаа / Орон нутаг

-АРТЕРИЙН ДАРАЛТ БУУРУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ ЭМИЙГ ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДЭД ИХ ТУНГААР ӨГЧЭЭ-

Эм, тариа андуурч өгөх, тун хэтрүүлэх, багадуулах, хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй, норж, гэмтсэн эмээр үйлчлэх төрлийн зөрчил буурдаггүй. Үүний улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч цөөнгүй байдаг. Хамгийн сүүлд, өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 25-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмэгтэй гурван настай хүүхдэд эм андуурч өгсөн ажил мэргэжлийн ноцтой зөрчил гаргажээ.

imageТодруулбал, эх баригч эмч нь тухайн хүүхдэд каптоприл 25мг N10 ширхгийг Бромгексинтэй андуурч, Ампициллин 0,5мг N10 ширхгийг, Парацетамол 0,5мг N10 ширхгийг өгснөөс тухайн хүүхдийн биед эмийн гаж нөлөө үүсч, улмаар хордлогод орсон байна.

Энэ тухай Сагсай сумын иргэн Д Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт утсаар дуудлага өгч, гомдол гаргажээ. Тус гомдол, дуудлагын дагуу газар дээр нь очиж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийснээр дээрх зөрчлийг илрүүлсэн аж. Улмаар зөрчил гаргасан албан тушаалтанд буюу эх баригч эмэгтэйд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу 300 нэгж буюу 300000 төгрөгөөр шийтгэлийн арга хэмжээ авсан тухай мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Мөн тухайн сумын Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтанд гаргасан зөрчлийг таслан зогсоох үүрэг даалгаврыг өгч, газрын даргын албан тоотоор буруутай албан тушаалтанд сахилгын арга хэмжээ тооцуулах санал хүргүүлсэн байна.

Эх баригч эмчийн андуурч өгсөн каптоприл эм нь: Янз бүрийн шалтгаант артерийн даралт ихсэлт, ялангуяа бөөрний гаралтай гипертони, зогсонгишилт бүхий зүрхний дутмагшил, Рейно-ийн хам шинжийн үед, цусны даралт бууруулах зорилгоор, настайчууд ба бөөрний эмгэгтэй өвчтөнд эхлээд бага тунгаар хэрэглэх заалттай байжээ. Харин хүүхдэд 0.3мг/кг тунгаар хэрэглэгдэх заалттай аж. Ард иргэд хувь хүнээс эм тариа худалдан авахгүй байх, эмийг эмчийн бичсэн жорын дагуу зөвшөөрөлтэй газраас авч зааврын дагуу хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.

image


Сэтгэгдэл

kibiwesmro [106.46.63.210] 2023-06-28 22:10:20

Мэдээ.МН [url=http://www.g568fdw0d395l815k1ytzv72rsz360fps.org/]ukibiwesmro[/url] kibiwesmro http://www.g568fdw0d395l815k1ytzv72rsz360fps.org/ <a href="http://www.g568fdw0d395l815k1ytzv72rsz360fps.org/">akibiwesmro</a>

wntdcsfy [106.46.63.210] 2023-06-28 22:10:19

Мэдээ.МН wntdcsfy http://www.g66h96069js9ul056p04ucalvk3qv3a0s.org/ <a href="http://www.g66h96069js9ul056p04ucalvk3qv3a0s.org/">awntdcsfy</a> [url=http://www.g66h96069js9ul056p04ucalvk3qv3a0s.org/]uwntdcsfy[/url]

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:41:59

<a href="https://t.me/filmfilmfilmes/17">На пятьдесят оттенков темнее</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:35:11

скільки триватиме війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна в україні 2022</a> скільки може тривати війна в україні

монголжин [66.181.185.219] 2019-01-31 10:09:13

Бага насны хүүхэд эцэг эхийн арчилгаа

Irgen [66.249.82.166] 2019-01-31 04:55:20

Irged uursdiinhuu eruul mend ayulgui bdlig namin nuluuguur ariljij bna naminh l bol heniig ch ajild avdag bdlig irged uursduu l hyanaj chadna.

Зочин [66.181.185.219] 2019-01-31 10:02:22

Яг зөв. Иргэд өөрсдөө сайн хянаагүй байж Сүүлд нь зарга хийх яасан дуртайм бэ. Ууж байгаа эмээ шалгаад байх хэрэгтэй.

Zana [182.160.35.49] 2019-01-31 04:06:26

Yaj surguuli tugssun bn gmeer umnuud zunduu .aimaar aashtai utsaa shirteed uhaanaa aldchihsan yu hiij bgaaga meddeggu bh

zochin [119.65.112.112] 2019-01-31 03:56:44

naad mal shg emchee ysn gj 300000 turgoj bgaan naad mungiig chn 1 udurt l ulnu naad malnuud chn zugeer shuud shorond n oruulad alax xeregtei shde xerwee xuuxed endsen bol yah bsiin er tegeed surguuli tugssun maluu

zochin [112.72.11.112] 2019-01-31 02:44:13

Sarangerel gej shunaliin mikrob chuulganii huraldaan deer Baatarbileg gishuuniig unen ug helsend galzuurahaa duhuj hereldeed baisan. EM iin ajilchiddaa ymar ih hairtai bolchihoov. Hariutslagagui emch emnelgiin ajilchdiinhaa tsaling nemj ner tur huutsuldun dundaas ni avilga avch baigaa chini ilerhii haragdaj baina.Emnelgiin uilchilgeeg il tod bolgoogui tsagt hunii ami nas eruul mend hohirsoor l baih bolno. Uvchnii tuuh emchilgeenii huudsiig uzuulehgui nuuts gej hutsaj baigaad etsest ni notstoi aldaa garch hunii ami hohiroochihood huulinhantai huivaldaj uvchnii tuuhiig zohioj bichdeg ym bilee.Baatarbileg gishuunees EM iin ajilchdaas uuchilal gui gej orildogtoigoo adil Sarangerel said uuruu emchilj baigaa nereer hunii ami nas eruul mendiig ni hohirooson emch ajilchiddaa hariutslaga tootsoj tsadahgui bol saidiinhaa ajlaas chuluulugdsun ni deer .

Зочин [139.5.219.211] 2019-01-31 01:46:54

huuhed uheegui ni yaamaidaa. ingehed urhiin emlegiig arai orchin ueiin bolgoj boldogguin bhdaa."baiguullagiin soyol" yuch bgui gazar bn

Зочин [202.9.42.38] 2019-01-31 01:18:25

Хувь хун еерсдее эмийнболон эмнэлэгийн боловсролтой.мен эмэн дээр бичсэн зааврыг уншиж байх хэрэгтэй.

Зочин [64.119.27.63] 2019-01-31 04:37:28

Emch narin bichsen uymig unshij chaddag hun er n bdagu. Yag yamar heler bichsen n medegddegguishde. Chaddaggui bol mongoloro bichih heregtei.

Зочин [202.179.31.76] 2019-01-30 23:59:44

Орон нутаг гэж холбоос буруу ашиглахаа болиоч. Аль орон нь тодорхой. Монгол ш дээ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.