Эрүүл мэндийн цэнхэр дэвтэр шаардлагагүй болсон, гэхдээ...

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

“Заавал авч явах шаардлагатай, тамгаа даруулж ир” гэх үгсийг бид эмнэлэг, эмийн сангуудад олонтаа сонсдог. Харин одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүх эмийн сан, улсын болон хувийн эмнэлгүүдэд цэнхэр дэвтэр шаардагдахгүй, шууд регистрийн дугаараа хэлээд үйлчлүүлнэ. Харин цахим системд таны даатгал төлсөн байдал харагдаж байгаа тул үйлчлүүлэх эрхтэй эсэх нь шийдэгдэх аж.

Энэ талаар ЭМД-ын Ерөнхий газраас тодруулахад “Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж буй даатгал төлөгчдийн шимтгэлийн мэлээллийг бүрдүүлсэн. Ингэснээр тухайн иргэний регистерийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл төлөөгүй гэх зэрэг бүх мэдээллүүд цахим системд гарч ирнэ. Ийм хувилбарт шилжиж буйг Эрүүл мэндийн даатгалын газраас 2019 оны нэгдүгээр сараас эхлэн гэрээ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад чиглэл хүргүүлсэн” гэсэн юм.

-ЯМАР ТОХИОЛДОЛД ЦЭНХЭР ДЭВТЭР ШААРДЛАГАТАЙ ВЭ-

Албан байгууллагаас сар бүрийн тодорхой хугацаанд эсвэл улсаас даатгалын мөнгийг нь олгочихдог хувь хүмүүс цэнхэр дэвтрээ авч яваад байх шаардлагагүй. Харин хувиараа даатгуулагч зарим тохиолдолд цэнхэр дэвтрээ ашиглах шаардлага гарна. Учир нь хувиараа даатгуулагч 2019 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал цахим системд 2019 оны даатгалын төлөлт харагдахгүй. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэхээс өөр аргагүй. Харин ногдлын үүсвэрийг үүсгэсэн бол аль алинаар нь үйлчлүүлэх боломжтой.

Одоогоор эрүүл мэндийн байгууллагуудад дээрх чиглэлийг өгсөн байгаа тул тун удахгүй жигдэрч, иргэн та регистрийн дугаараа хэлээд эмнэлэг, эмийн сангуудаар шууд үйлчлүүлэх боломжтой болох юм.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.111] 2019-02-03 14:33:44

Баярлалаа. Тэгмээр дээ

Зочин [66.181.186.135] 2019-01-31 04:07:26

Орлого төвлөрүүлж байгаа ажилчидын чадваргүй байдал хүмүүст саад болох ёсгүй.Чадваргүй ажилчидыг чадваржуул эсвэл шинээр чадвартай хүн авах хэрэгтэй.

Зочин [66.181.179.163] 2019-01-31 02:40:39

Орлого төвлөрүүлж байгаа төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдалаас болж иргэн шимтгэлээ төлсөн ч гэсэн дэвтрээ үзүүлэх болж байгаа юмуу. Тэд үүнийхээ төлөө цалин авч байгаа биз дээ.

Зочин [66.249.82.165] 2019-01-31 01:37:15

ali ert ingej sniidex baican yum tertei tergvi registriin dygaar baixad emnelgiin xvnd cyrtalaa gej


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.