Нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх “Contact center”-ээ ХААН банк нээлээ

Н.Анхбаяр / Эдийн засаг

ХААН банкны Харилцагчийн мэдээллийн төв 2018 онд давхардсан тоогоор 7.4 сая хүнд үйлчилжээ. Тэднээс 60% нь банканд очилгүйгээр асуудлаа шийдвэрлүүлж чадсан байна.

2006 онд мэлээлэл үйлчилгээний ердөө дөрвөн ажилтантайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ХААН банкны Харилцагчийн мэдээллийн төв нь өдгөө 134 ажилтантай, 24 цагаар, нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх хэмжээнд өргөжжээ.

Ийнхүү өргөжсөн “Contact center”-ийн нээлт өчигдөр боллоо. Иргэдэд илүү шуурхай үйлчлэх хүрээнд “Contact center”-ийн хүний нөөц, техникийн хүчин чадлыг 30% нэмэгдүүлсэн бөгөөд

  • 1800-1917 лавлах утас
  • callcenter@khanbank.com и-мэйл
  • www.khanbank.com вэбийн чат
  • банкны албан ёсны фэйсбүүк болон твиттер хуудас
  • киоск машины видео теллер зэрэг

олон сувгаар банкныхаа 38 төрлийн үйлчилгээг 24 цагийн турш хүргэдэг болж байгаа юм. Тэр хэрээр иргэдийн банк явах, дарааллаа хүлээх бүхий л үнэт цагийг хэмнэх боломж нэмэгдэж байгааг банкны ажилтнууд онцолж байв. Тухайлбал, өнгөрсөн онд Киоск машинаас Харилцагчийн мэдээллийн төвийн оператор руу видео дуудлага хийж, тусламж, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн билээ. Тэгвэл дээр дурдсан гарцуудаас сонгон иргэд хүссэн мэдээлэл, заавар, зөвлөгөө, гомдлоо шуурхай шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна.

ХААН Банк 2.4 сая харилцагчтайгаас 1.8 сая нь карт эзэмшдэг. Тус банкны картаар үйлчлэгч 12,300 байгууллага бий. Манай улсын нийт ATM-ээр хийгдсэн гүйлгээний 80% нь тус банканд хамаардаг.

Үйлчилгээ өдрөөс өдөрт технологижиж, банк гар утсанд "багтсан" энэ үед Харилцагчийн мэдээллийн төвийн үүрэг улам нэмэгдэж буйг эдгээр тоонууд илтгэнэ. “Contact center” энэ бүх харилцагчийг халамжилна гэсэн үг.

Тус банк зөвхөн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна ажилчдынхаа тав тухыг хангах үүднээс “Contact center”-ийн байрыг тохижуулжээ. Тодруулбал, дуу чимээ тусгаарлан шингээгч зориулалтын материал ашиглаж, гэрэлний тусгалыг хүртэл нарийн тооцоолсон байна.

Ийнхүү ХААН банк санхүүгийн салбар дахь олон улсын стандарт бүхий “Contact center”-ийг албан ёсоор нээлээ.