Нийтийн монгол шандастны барилдаанд Б.Хаш-Эрдэнэ түрүүлэв

М.Амаржаргал / Спорт

Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өнөөдөр /01.31/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 160 бөх зодоглосноос Баянхонгор Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ найман даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэв. Их шөвөгт Баянзүрх дүүргийн Ч.Хүрэлбат шалгарлаа.

Харин өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Ц.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайханы Э.Тэлмүүн нар шалгарлаа. Маргааш Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.11] 2019-02-02 10:23:59

Нэр мэр егех гэж сайхан тэнэгтжээ, бехчуудийн монгол хэл тусдаа болчихсон юм болов уу, мань мэт нь бол ойлгохгуй л юм байна

Үыт [103.212.116.132] 2019-01-31 13:18:06

МАРГААШ ДЭЛХИЙН НИЙТИЙН МОНГОЛ ЯНТГАР ШАНДАСТНЫ БӨХИЙН БАРИЛДААНТАЙ ГЭЖИЙШДЭ. ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭЭ

Зочин [66.181.160.80] 2019-02-01 00:48:19

Түнтгэр бондор гээд яваад байх юм бол уу

файсбук [202.126.89.65] 2019-01-31 10:27:16

Барилдаан биш ноцолдоон , ноололдоон гэвэл сая ононо

зочин [66.181.166.196] 2019-01-31 09:46:47

нийтийн монгол шандастан гэдэг нь ямар учиртай нэр юм бол, бөхийн хэнээтэнүүд өөрсдөө ойлгож байгаа юм болов уу, тэнэгтэж дуусахгүй улс юм аа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.