НОМИН ХОЛДИНГ ХХК 2018 оны НӨАТ-ын баримт хамгийн их олгосон шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа

Н.Анхбаяр / Эдийн засаг

НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2018 онд иргэд, аж ахуйн нэгжид буцаан олгох урамшууллын дүн 60 орчим хувиар өссөнтэй холбоотойгоор Сангийн яамнаас хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон шилдэг аж ахуйн нэгжээр Номин Холдинг ХХК-ийг шалгарууллаа.

2018 онд “Номин Тав Трейд” ХХК 14 сая баримт хэвлэсэн дүнгээр НӨАТ-ын нийт баримтын 4 орчим хувь, Номин Холдинг ХХК 30 сая баримт хэвлэсэн дүнгээр НӨАТ-ын нийт баримтын 7 орчим хувийг бүрдүүлж бусад аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн тул Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ТАЛАРХАЛ илэрхийллээ.

image