Ж.Гончигсүрэн: “Урвуулагч” хэмээх гахай жил хур ус бэлэгтэй, өвгөдөд амгалан сайхан жил болно

М.Амаржаргал / Энтертайнмент

-ЦАГААН САРЫН БЭЛЭГ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ ЮМ ШҮҮ. ТИЙМЭЭС БАЙГААГАА Л
ӨГӨХ ХЭРЭГТЭЙ-

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх долоо хоногийн Мягмар гаригт тохионо. XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодруулсан юм.

image-Ирж буй жилийн өнгийг Монголын ард түмэн шороон үхрээр шинждэг уламжлалтай. Та энэ жилийн шороон үхрийн зургийг тайлбарлан хэлж өгөөч?

-Жил жилийн зурхайд тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодийг тооцон гаргадаг. Энэ жил XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жил гарна. Ирэх гахай жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, үхэр нь шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ зүүнтээ шарвасан байдлаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан, өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.

-Дээрх зураглалаас жилийн байцыг ажиглавал энэ жилийн ерөнхий шинж ямар байх төлөвтэй байна?

-Өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Хур ус элбэг, хүйтэн болон бадгана өвчин гарна. Жилийн дунд үеэс хур тундас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай. Энэ жил улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарч мэдэх юм. Төрийн хууль чангарна гэж буусан.

-Ирж буй гахай жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх шаардлагатай вэ?

-Жил орж, мэнгэ голлож буй улсууд лам, эрдэмтэн мэргэдээс асууж заслаа сайн хийлгээрэй гэж хэлье. Гэхдээ ижил жилтэй хүн заавал адилхан засалтай байна гэж ойлгож болохгүй шүү. Хувь хүн бүр өөр дээрээ хүндээр тусгаж авах шаардлагагүй. Яагаад гэвэл, хүн бүрийн заяа төөрөг өөр байдаг. Хүн бүрийн засал өөр учраас тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм. Төрснөөсөө шалтгаална. Тиймээс өөрсдөө хянамгай байх хэрэгтэй гэж хэлмээр байна даа.

-Битүүний өдөр болон шинийн нэгний өглөө ямар зан үйлийг тэвчих ёстой вэ?

-Хэрүүл тэмцлийг цээрлэх хэрэгтэй. Битүүний өдөр амьдарч буй газар, гэр орноо сайхан цэвэрлэх хэрэгтэй. Биднийг бага байхад хөдөөний малчин түмэн нүдэнд бөртийж харагдах ганц чулуу ч үлдээлгүй хашаа хороогоо цэвэрлэж, бүх дээл хувцасныхаа тоосыг гөвж салхинд тавьдаг байсан. Хамгийн гол нь эдгээр өдрүүдэд ахмад настныг хүндэлж зөв сайхан харьцаж идээ будаагаа өнгөтэй өөдтэй засах хэрэгтэй. Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр гэр бүлд сайхан уур амьсгал авчирдаг юм шүү дээ. Урьд нь монголчууд төрсөн өдрөө тэмдэглэж баяр хийдэггүй байлаа. Цагаан сараар насны нэмлээ хэмээн баярлаж шинийн нэгний өглөө мөрөө гарган тухайн жилийнхээ бүх цээрийг гаргаж 15-н дотроо буянаа хурааж заслаа хийлгэдэг байсан. Цэвэр цэмцгэр сайхан шинэлээрэй л гэж хэлье дээ.

image

-ЗААВАЛ ШИНИЙН 15-НЫ ДОТОР ЗАСАЛ НОМОО УНШУУЛ ГЭХГҮЙ ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛГҮЙ БАЙВАЛ АЖИЛ ТАНЬ САЙХАН БҮТНЭ-

-Монголчууд маань шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гээд гандан хийдэд олноор цугларч хэн хэндээ хүндрэл бэрхшээл үүсгэдэг. Заавал энэ хугацаанд тухайн жилийнхээ засал номоо уншуулах ёстой юу?

-Заавал 15-ны дотор гэхгүй. Шинийн нэгний өглөө мөрөө зөв гаргавал тэр нь бас засал болоод л явна. Баяр баясгалантай, хэрүүл тэмцэлгүй эхэлбэл ажил тань урагштай байна. Тиймээс нийтээрээ анхаарах хэрэгтэй. Хүн бүр бэлгэ дэмбэрлийг бодож засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гараг, өдөр, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг.

-Сүүлийн жилүүдэд эрчүүд маань хийморио сэргээнэ гээд уул овоонд идээ будаагаа замбараагүй өргөдөг уламжлалтай боллоо. Энэ хэр зөв зан үйл вэ?

-Байгаль дэлхий эзэнтэй. Уул овоо хэрэггүй зүйлээ овоолдог газар биш үү дээ. Хийморио сэргээж байна гээд уул овоогоо бохирдуулж болохгүй. Сэтгэлээрээ өргөл өргөж, авч очсон хогоо цэвэрлээд явахад байгаль дэлхийн эзэн баясаж хийморь нь сэргэнэ.

image-Цагаан сарын баярыг залуучууд маань жаахан түвэгшээх хандлагатай байдаг. Таны бодлыг сонсож болох уу?

-Түвэгшээх баяр биш л дээ. Бусад олон баяруудаа л болих хэрэгтэй. Жишээлбэл, эмнэлгийн ажилчид сувилагчдын баяр, олон улсын эмнэлгийн баяр гээд нэг байгууллага 10-аад баяр тэмдэглэж байна. Монголын ард түмэн бараг сар бүр баяр тэмдэглэж байна шүү дээ. Эдгээр баяруудаа түвэгшээхгүй байж уламжлалт цагаан сараа сайхан тэмдэглэх хэрэгтэй. Шинийн 15-ны дотор хийсэн буян нь аривжиж нас уртасна, өвчин зовлонгүй байх, ажил төрөл нь саадгүй бүтэх гээд билэгдлийн баяр байгаа юм. Яг үнэндээ хамгийн гарлагатай баяр бол Шинэ жил шүү дээ. Нэг сарын турш баярладаг. Хүн бүгд хумсаа янзлуулж, үсээ засуулдаг, гоёлын хувцас авдаг гээд яриад байвал барагдахгүй. Харин ч хамгийн түвэггүй баяр нь Цагаан сараар тавьсан идээгээ хавар өдрийн уртад иднэ, орчин үед хөргөгч хөлдөөгч гээд олон сайхан зүйлүүд бий болсон цагт бууз баншаа нөөцлөх боломжтой. Гэхдээ Цагаан сараар өгч буй бэлэг арай биш юмаа. Энэ чинь сэтгэлийн өглөг юм шүү дээ. Тиймээс байгаагаа л өгөх хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй?

-Хэдхэн хоногийн дараа XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жил гарах гэж байна. Монголын ард түмэн маань эрүүл энх байж урт удаан наслаж эв эетэй амьдарцгааж санасан хэрэг нь саадгүй бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Бие, хэл, сэтгэлээр хийдэг үйлүүдийг хүн бүр дор бүрнээ хичээж, эрүүл саруул байвал ирэх жилийн наадмыг үзнэ гэж ярьдаг шиг монголчууд маань сайхан жилийг үзэхээр байна. Хур бороо элбэгтэй сайхан жил гарна. Ирэх жилийн өнгө ямар гарах вэ гэдэг нь та, чи бид бүгдээс шалтгаалдаг юм шүү. Эцэст нь дахиад хэлэхэд цэвэр цэмцгэр сайхан шинэлээрэй.

image

image


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.24] 2019-02-14 19:29:37

Энэ хунииг эртнээс биш суулиин 3-н жилээс мэдэж таньдаг болоод гунээ хундэтгэж явдаг. Бурхан бологсод бугд энэ хунээр алтан хаирцагаа нээлэгдэг юм билээ ! Машид даруухан Зурхаин ухааныг Монголд нутагшуулах гж яваа жириин л нэг лам хун. Зурхаид гарсныг нь таилж хэлж бгаа баих! Ядаж жилиин дараа тэр энэ нь тиим болов гэж шуугээ ч !!!!! Таны буян номын ажилд амжилт хусье !

Zochin [103.229.123.35] 2019-02-13 17:32:05

Terbish gdg mundag zurhaich bdg. Ter hun academiad olon jil ajillasan, shinjlekh uhaahii undeslrltei zurdag, mundag zurhaich bdg uym bilee. .

Зочин [188.105.241.243] 2019-02-12 16:06:38

Гөлийчөөд цаанаасаа хулгайч шулаач царайтай хөгийн лам шинжлэх ухаан доромжлоод сууж байна аа

ДАЛДЫГ ХАРДАГ ДАЛАЙ ЛАМ [202.179.26.191] 2019-02-11 19:13:52

БИТГИЙ ШАА.

Монгу [188.244.248.96] 2019-02-11 12:02:15

Ардын эмнэлгийн хурээлэнд доктор хайдавын удирдлагад Баасанхуу. Цолмонпурэв. Болдсайхан.Пионерболд нартай ажиллаж мон польшид бужигнуулж!Нэгэн уед хулгайчаараа алдаршиж явсан одоо ихийг мэдэгч зурхайч болжээ.Модхон хувилгаан болох осох ирээдуйтэй. Доктор Болдсайхан. Доктор Даваацэрэн. Билэгтийн Батаа .Энэтхэгт номын болон наймааны ухаанд Болдсайхантай хамт сурсан хамба Нацагдорж нарыг хол хаяж холын зайд цойлон гарч ирсэн ламанцар Гончигсурэн та жаахан онгорсноо санагалзан хойт насандаа хонин гурвэл болж торохгуйн тулд нас намбандаа тааруулж даруу,оглогч байгыг ...

zochin [103.80.210.64] 2019-02-11 07:50:36

hudalaa shaagaad muusain shar hubalznuud hogshid unaad l bna shuudee hudalc huudaa

tumenjargal [150.129.141.150] 2019-02-11 00:01:41

Xeterhii tuilshraad yaahavdee lam guai

Зочин [122.201.31.46] 2019-02-05 11:13:18

Урваж шарваж, жудаггvй зан гаргаж, араас нь бvлэхэд хилэнцгvй сайн жил гэж ойлгоход болно биз дээ???

Зочин [144.138.79.185] 2019-02-04 07:10:23

Хөгшидөд сайн муу л гэх юм цаад хүмүүс чинь санаагаар их унамтгай хүмүүс энийг хэлж ярих ёстой ч юм уу үгүй ч юм уу.

Зочин [202.9.43.42] 2019-02-10 09:40:01

хөгшид гэж дарга нарыг хэлж байна

зочин [66.181.180.224] 2019-02-03 22:04:59

Ухаалаг нэгэн бол хүний хэлсэн үгнээс авах, гээхийн ухаанаар хандах чадвартай байх. Шашин гэсэн хэдий ч сайн талыг нь хүлээн авч дагахуй дор бидний амьдралд сургаалтай, тустай гэдгийг бодох нь зүй. Одоо ч ихийг мэдэгчид олширч, байгаа олохгүй шүүмжилж байх болж. Эцсийн дүнгээр бол, ардчиллыг анархизм гэж андуурагсад их болж. Энэ л их том аюул шүү. Үндэсний аюулгүй байдалд ч яваандаа нөлөөлөх магадлалтай. Иймд хүн бүр хэлэх, ярихаа бодож тунгаасны эцэст гадагшлуулж сурвал тустай сан. Жилээс жилд бодлогогүй хүмүүсийн тоог өсгөх бус, бууруулах талаар эцэг эх, хамт олон, боловсрол олгогч байгууллагууд хамтарч зүтгэвэл болохгүй гэх юмгүй гэж би вээр бодох юм. Тунгаан шүүх нь уншигч таны хэрэг буйзаа

Зочин [43.228.130.186] 2019-02-11 09:07:22

яг үнэн. өнгөрсөн жилийн зурхай бол яг үнэн байсан шдээ. нохой жилийг хөгшдөд хатуу гэсэн яах аргагүй л бидний мэдэх маш олон настай буурлууд нас нөгчсөн, манай өвөө хүртэл ёстой хогийн өвчин тусаад явчихаа шахсан. бас тэр хур бороо гэдэг зүйл яг үнэн юм билээ. би энэ нохой жилд л энэ зурхайг сайн анзаарч авлаа.

Medne [160.13.93.1] 2019-02-03 19:49:30

Meddeg yum shig SHaaj baih chine.

Зочин [122.201.31.241] 2019-02-03 19:10:12

эвгүй дээ эвгүй эсрэгээрээ бол яах билээ хар шар хувалзнууд шинжлэх ухаан сансар огторгүй гариг эрхсийг мэдэх үүү кккк сөнөж дээ

Boovon LAM [160.13.93.1] 2019-02-03 18:47:47

LAM guai miini ta "Bi hezee cj boovoo saaj baigaagui" geed heleedeh dee.

Зочин [64.119.25.85] 2019-02-06 23:07:11

өөрийн тань ойрын хэн нэгэн бурхан болвол лам энтэр гэхгүй л байх болтугай

Зочин [92.73.8.211] 2019-02-03 14:56:09

Iim muhar susegt shaar Sharhadand baih yostoi

Йй [66.249.82.115] 2019-02-03 13:18:01

Йййййййййййййййййййййййййй

Гол [64.119.23.235] 2019-02-03 13:14:56

Аймшигийн кинонд тоглуулж болохоор гар байна.

[kxny [66.181.183.163] 2019-02-03 12:41:51

Энэ пиздук нялхаст маш ширүүн жил болно гэж хүн амьтан айлгаж үхснээ хийдэг байнаа. Нялх хүүхэдтэй айл заслага хийдлгэнэ гэж энэ пиздаруу хамаг хөрөнгөөө бариад гүйх нь л дээ

зочин [202.9.42.145] 2019-02-03 11:50:36

Энэ лам нар уул овоон дээр очиж ном судар уншиж уул овоо тахиж, малаас дор сэтгэхүйтэй харанхуй тархитай монголчуудыг мунхруулдаг зан үйлээ зогсоох хэрэгтэй.

монгол [64.119.18.103] 2019-02-02 22:21:36

монголчууд минь уг хэл уйлдэл зов сайхан бол хамагийн их буян байдаг !!! олон монголчууд минь сайхан шинэлээрэй

Зочин [202.9.42.29] 2019-02-02 20:53:23

Монголыг мөхөөх даалгавартай булай Төвөдийн бурангуй ламын шашныг устгавал зохино!

Зочин [64.119.19.84] 2019-02-02 20:11:28

Дарга даамал гэхээр хөл алдаад ядарсан ардаа тоохгүй юм даа.зарим нэг бэртэгчингүүд нь .Сургааль номлол нь сайн л юм байна лээ.ашиглаж өөрсдөө мөнгө олох машин болгож байхгүй юу .сайн лам байдаг ш дээ.муу. хүн муутай лам хувцас өмссөн муур багш олон дотор байгаа байгаа .Тэгэхдээ энэ ламыг хүмүүс ам сайтай байдаг ш дээ.

Зочин [202.179.31.64] 2019-02-02 18:09:02

Залбир. Сэтгэлээ төвшитгө

Хуц аа. [43.242.243.164] 2019-02-02 16:59:57

Энэ муусайн лам хувалз хамба гавжтангууд мөн их хуцнаа. Лам нар ном хураад уншаад монгол улс хөгждөг байсан бол одоо манай улс азийн бар л улс болох байлаа. Эдний худлаа чалчих хуцахыг сонсоод дагадаг итгэдэг хүмүүс л бол зүгээр л малнууд . Лам нар гэж нийгэмд юу ч хийж бүтээдгүй тарган шар хувалзнууд одоо нэг ярьдаг шигээ бусдад өглөг өгч нийгэмд ард олондоо туслаасай.

Зочин [202.9.44.70] 2019-02-03 07:59:38

chi yu hiij buteesen yum be.yum bolgoniig haraar budahaas uur yamar shid bna.

Зочин [64.119.19.84] 2019-02-02 20:14:52

тэр юу л бол

Зочин [103.212.116.11] 2019-02-02 16:53:06

ХУДЛАА ХУЦАХАА ТАТАЦГАА ЦУС СОРОГЧ ХУВАЛЗНУУДАА

Зочин [122.201.24.216] 2019-02-02 16:34:36

Taban zuuni tursh tarjhia ugaalgasan humuus mud sallaa yu kkk

Болтугай [221.222.253.60] 2019-02-02 15:28:17

Ххэ жилийн жилд лам нарын гандандаа хэдэн төгрөг хурааж халтуур хийх гэсэн лам нарын ийм засал рийлгэ гэсэн онигоог сонслоо. Халхын буян ихээ гэж төвдүүдийн үг ямар үүсэлтэйг түүх судалж олж мэдээсэй билээ ард түмэн минь. Ямарих хөрөнгөөр импортсон шашин болохыг ойлгоно доо

irgen [202.131.231.50] 2019-02-02 14:45:17

Энэ одоо хэзээ ер нь сайн сайхан нүүртэй жил ирдэг юм бэ? Дандаа л тийм юманд хатуу, чанга гэнэ. Олигтой сайн сайхан юм байхгүй. Муу байлаа гэд нялхас, залуучуудад яаж туслаад байна вэ? Ай хэцүү шүү хүнд шүү л гэд байна

Дорж [103.57.92.199] 2019-02-02 13:40:40

Сэрэлт кино г 3 дараалаад үз. Ойлгож магадгүй

зочин [202.126.89.58] 2019-02-02 13:32:13

Загнуулсаар байгаад овоо юм хэлдэг болсон байна шүү овоо доо

Hxjh [211.36.135.90] 2019-02-02 12:23:33

Mongolchuud bolowsroltoi boloh ch hol bn da. Ardiin huwisgaliin uyer l lam zalj owchnoo uzuuldeg bsan yawdliig odoo ch dawtcaar. Medeej boroo orohgui jil gj yu bhaw de.

Зочин [64.119.19.84] 2019-02-02 12:14:07

энэ сайн хүн шүү

иргэн [202.9.43.109] 2019-02-02 12:02:34

Та нар ер юу хийж байгаагаа ойлгохгүй.өөрдөө бурхад хийчихээд тэрийгээ бурхан минь гээд бх юм.ухаарч нэг бодооч.тэгээд хүмүүсийг зурсан зурагаар чиний бурхан энэ чамд туслана гэж яаж ичихгүй хэлж иөнгө авч байга

Zochin [202.126.89.232] 2019-02-02 14:39:39

Mal mini yu bichij b na chi nomtoi ulsiig yu genee chimeegui dald orooch hoidohoo daalgaj buu nom unshuulj tenegtevee tamd zalar

Зочин [202.126.89.153] 2019-02-02 11:50:12

Ene ih balaa zurhaich b.a laa shu. Muu hubtsastai yaduu hund muuhai haddag. Shinjeeg hudlaa needeg

Зочин [66.249.82.115] 2019-02-02 11:25:11

Энэ зурхайч нарын хэлсэн зүйл тохиолдлоорч гэсэн таарч байхыг нь үзсэнгүй

Зочин [202.170.68.162] 2019-02-02 11:52:55

чи өөрөө хичээвэл тохирно л доо, кк , өөрөө л арчаатай бай л гэж хэлийдээ

zochin [202.21.98.178] 2019-02-02 11:16:29

tsag uurch ni bish lam ni xur us elbeg bn geed xelchixiimuu tegeed xelsenee rni xur us elbeg bailaa yu

зочин [202.21.103.46] 2019-02-02 11:04:31

Хур ус элбэгтэй байлгүй дээ. Хур ус элбэгтэй бол ирэх зун, намар сайхан болох нь.

мандахнар [124.158.95.5] 2019-02-02 10:36:38

Миний монголын ард түмэн сар шинэдээ сайхан шинэлж эв, эеийг хичээцгээгээрэй.


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.