Ахмадын футзалын улсын аваргууд тодорлоо

Б.Гэрэлмаа / Спорт

Монголын Хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадын Футзалын УАШТ долоо хоногийн турш таван насны ангилалд 50 багийн хооронд явагдаж өчигдөр/02.01/ аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний 37-42 насны аваргын алтан медалийг Улаанбаатар Сити баг хүртсэн бол тэдэнд 6:1-ийн харьцаатай финалд хожигдсон Замчин мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Тулга баг өрсөлдөгчөө 3:2-ын харьцаатай буулган авснаар тэдний хамт шагналын тавцанд гарсан байна.

43-48 насны ангилалд Оюутан баг хүрэл медалийг хүртсэн бол финалын тоглолт мөн л сонирхолтой өрнөж Сэлэнгэ-Замчин баг аваргын алтан медалийн эзэн болж, Улаанбаатар Сити мөнгөн медальтай үлдлээ.

49-54 насны ангилалд Алтан медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж Эрчим - Оюутан багуудын тоглолт үндсэн цагт 3:3-ын харьцаатай тэнцэв. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход Эрчим 6:5-аар аваргын алтан медалийг зүүжээ. Харин тэдний хамт Хөдөлмөр хүрэл медалийн эзэн болсон байна.

55-59 насны ангилалдМонголын Өмгөөлөгчдийн Холбооны баг хүрэл медалийн эзэн болсон бол Шинэ Яармаг мөнгөн медалийг зүүж, Бага Тойрог аваргаллаа.

Тэмцээний хамгийн ахмад насны ангилал буюу 60+ насанд Хөдөлмөр клуб аваргын алтан медалиар энгэрээ мялааж, Соёмбын Барсууд болон Эрдэнэт-Багануур багууд удаалжээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:26:52

z2Ntj5 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [64.119.20.158] 2019-02-03 06:04:01

Сайжруулсан түлшний агуулах хэмжээг нэмлээ амар

zochin [202.126.89.180] 2019-02-02 15:24:26

yaasan m kh aa.... aminii oron suutsaa baritsaalaad kheregleenii urkhiin zeel avch bno... 50 saya khurtel gardag...

Зочин [103.229.121.173] 2019-02-02 15:00:02

Өмнө нь асуусаныг...

Зочин [202.126.89.180] 2019-02-02 15:14:35

aan saya kharlaa m kh. aa yag tiim baritsaalsan gsn zeel bkhgui aminii oron suuts barikh bolon khudaldan avakh gedeg zeel bdag 100 saya khurtel khemjeetei 180 sariin khugatsaatai 1.5 % khuutei

Зочин [103.229.121.173] 2019-02-02 13:54:49

Асуусан зүйл хэлээд өгөөч

Зочин [202.126.89.180] 2019-02-02 14:57:09

yu bilee m khania..

zochin [202.126.89.151] 2019-02-02 13:32:06

khani ni eejiig usand oruulakh gej bna...

Зочин [103.229.121.173] 2019-02-02 12:12:54

Хүлээж байна х нь...

Зочин [202.126.89.151] 2019-02-02 13:31:35

minii khania


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.