Нохой жилийн чансааг О.Хангай тэргүүлжээ

М.Амаржаргал / Спорт

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг улсын харцага Оргихын Хангай 11025 оноогоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Ийнхүү үндэсний бөхийн нохой жилийн чансааг харцага цолтнууд тэргүүлжээ. Тэдний араас улсын аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба нар жагссан аж.

Улсын начингуудыг Д.Анар тэргүүлж, чансааны зургаад бичигдсэн байна. Д.Анар начны хувьд энэ амжилтаараа тэрээр улсын арслан цолтнуудын бүгдийнх нь өмнө эрэмбэгдсэн гэсэн үг. Учир нь улсын арслангуудыг амжилтаараа тэргүүлсэн Э.Оюунболд арслан Д.Анарын дараа долдугаарт бичигджээ. Гарьд цолтнуудыг Б.Гончигдамба, заан цолтнуудыг Н.Жаргалбаяр тэргүүлжээ.

Чансааг 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулж нийт 200 бөхийг жагсаасан байна. Ингээд чансааны эхний 10 бөхийг танилцуулж байна.

1. Оргих Хангай у.х 15015

2. Баярхүү Бат-Өлзий у.х 14914

3. Намсрайжав Батсуурь у.ав 13344

4. Пүрэв Бүрэнтөгс у.а 120

5. Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 11025

6. Дорж Анар у.н 10585

7. Энхтөгс Оюунболд у.а 9737

8. Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404

9. Цэдэв Содномдорж у.а 9390

10. Баатар Амарзаяа у.н 8495


Сэтгэгдэл

Ангар [103.57.93.251] 2019-02-06 00:43:34

Хангай одоо тариагаа болимоор юм залуу хүн биегүй болно наадмаар хэрэглэж болохгүй.улсын цолтой нэр хүндтэй бөхийн амнаас сонссон юм шүү

Зочин [103.229.123.87] 2019-02-04 06:31:08

Хилийн боомт 3 хоног амарна гэнэ нандин минь

amar [202.21.96.212] 2019-02-04 04:50:42

Сайхан мэдээ байнаа миний бүхэн минь

ганбаа [66.181.160.56] 2019-02-04 02:55:47

нутгийн 2 бөхдөө улам их амжилт хүсье. бас л омогшил түрүүл байна сайхан байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.