Г.Занданшатар: Парламентын үйл ажиллагааг шинэчилж байж иргэдийн УИХ-д итгэх итгэлийг сэргээнэ

Б.Гэрэлмаа / Улстөр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах, ээлжит бус чуулган хуралдуулах, чуулгануудаар хэлэлцэх хууль тогтоомжуудыг хэлэлцүүлэгт бэлэн болгох, Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг цэгцэлж, дүгнэх, шинээр байгуулах ажлын хэсгүүдийн зорилго, үйл ажиллагаа юунд чиглэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Чуулган завсарлалаа гээд УИХ, гишүүд амрахгүй. УИХ бол байнгын ажиллагаатай парламент. Ард түмнээсээ мандат авсан гишүүд ард түмэнтэйгээ уулзаж, ойрын үед УИХ-аар авч хэлэлцэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсох ёстой.

Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна.

imageТүүнчлэн Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, хянан шалгасан дүн, цэрэг, армийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг ч бас ярилцах ёстой.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулиуд, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай, хойшлуулшгүй зохицуулалт хийх шаардлагатай хуулиудыг хэлэлцүүлэх бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байна гэв.

Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Зөвлөлийн гишүүд, Байнгын хорооны дарга нар санал бодлоо хэлж, төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг даалгавар өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.34] 2019-02-05 11:45:48

ЖИДҮ чин гишүүдийнхээ тухай буузтайгаа идээд мартчихав даа дарга минь Ард түмэн мартаагүй шүү..

Иргэн [66.249.82.166] 2019-02-05 11:37:58

Одоо Сонгуулийн хуулийг яаралтай өөрчилж орон нутгийн сонгуульд намын оролцоог болиулж, Засаг даргыг нийт иргэдийн санал асуулгаар томилдог болгох хэрэгтэй

Зочин [64.53.213.174] 2019-02-05 07:51:57

yag unen parliament jinhene utgaaraa ajillah tsag bolson

Зочин [66.181.160.56] 2019-02-05 06:59:43

Одоо хийх гэж байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилгоо чинь МУ ын хууль зөрчсөн томилгоо болох гэж байгаа шүү хүнийг нь сайн судлаарай Мордохын хазгайл болж бн

Зочин [66.181.160.2] 2019-02-05 16:27:23

Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 19.4 мөн 19.5 дахь заалтуудаар тэтгэвэрээс эргэж орох нөхцөлгүй хүн

зочин [14.116.137.170] 2019-02-04 22:55:36

Занданшатар минь дээ та нарт одоо хэн итгэх юм бэ?

Архангай [150.129.141.126] 2019-02-04 20:57:25

Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч махны буюу галавсаачин нөхрийг солихгүй бол тэдэнтэй найраад алга болсон байх шүү.

Зочин [202.126.89.136] 2019-02-04 19:54:45

Ih hurliin ner hund geech bol shalaar neg tarsaan huu

зочин [46.21.242.158] 2019-02-04 15:55:47

Сайд нарыг сонгохдоо ч тохиролцоод л. Та нарт хэн итгэх бэ дээ

зочин [64.119.21.104] 2019-02-10 17:01:17

Яг унэн.

зочин [64.119.21.104] 2019-02-10 17:00:28

Яг унэн.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.