Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Ханой хотноо энэ сард болно

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нарын хоёр дахь уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болох талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Энэ тухай АНУ.-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн цахим хуудаснаа бичиж анх олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр “Төлөөлөгчид үр дүнтэй уулзалт хийж, хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Вьетнамын Ханой хотод хоёрдугаар сарын 27, 28-нд товлолоо” гэж бичжээ.

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биген тэргүүтэй Америкийн гадаад бодлогын байгууллагын 20 орчим төлөөлөгчид Пхеньянд хоёрдугаар сарын 6-наас 8-ны хооронд айлчилсан байна. Айлчлалын явцад Стивен Биген АНУ-тай хийж буй харилцаанд бодлогын асуудал хариуцсан Умард Солонгосын Төрийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Ким Хёк Чольтой уулзжээ. Хоёр орны тусгай төлөөлөгчдийн хэлэлцээ хаалттай болсон бөгөөд хэвлэлүүдэд мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр, АНУ болон БНАСАУ-ын тусгай төлөөлөгчид хоёр орны удирдагчдын уулзалтын талаар, мөн “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад хүлээсэн үүрэг, АНУ болон БНАСАУ-ын харилцааг өөрчлөх болон Солонгосын хойгт бат бэх энх тайвныг тогтоох асуудлыг хэлэлцжээ.

Трамп-Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой газраар Ханой, Сингапур, Монгол, Швейцар зэрэг улсуудыг нэрлэж байснаас хоёр улсын аль алинтай нь сайн харилцаатай Вьетнамыг сонгосон байна. БНАСАУ нь Вьетнамтай олон жилийн турш нөхөрсөг харилцааг баримталж байгаа бол АНУ нь Вьетнамын дайны дараа дипломат хүчин чармайлт гаргасны үр дүнд 1995 онд харилцаагаа хэвийн болгосон билээ.

Өнгөрөгч оны зургадугаар сард тус хоёр улсын төрийн тэргүүн Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгосны хариуд нь АНУ эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахаар санал нэгдсэн. Харин хэлэлцээний үеэр тус ажлыг хэрэгжүүлэх нарийн арга замыг тогтоогоогүйгээс хоёр улсын төрийн тэргүүн зарчмын ялгаатай байр суурийг баримталж, яриа хэлэлцээ тасалдахад хүрээд байгаа юм. Тиймээс Ханойн дээд хэмжээний уулзалтаар яригдах гол асуудлаар хориг арга хэмжээ болон цөмийн зэвсгээс ангижрах асуудал байх аж.

Үүнээс гадна, тусгай төлөөлөгчид Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө дахин уулзахаар тохиролцсон байна.


Сэтгэгдэл

зочин [64.119.16.34] 2019-02-10 04:16:42

Утаа шорооноос салсан цагт дэлхийн томчууд ирж магадгүй одоо бол горьдсоны хэрэггүй

Зочин [150.129.141.27] 2019-02-10 03:18:16

Улаанбаатарын утаанаас хордоно гээд больчихсон гэлээ.

Зочин [150.129.141.27] 2019-02-10 03:17:09

Гурав дахь уулзалт нь Монголд болно

Монгол [50.242.221.227] 2019-02-09 15:44:39

Монголд болох байсан. Гэвч хятад Оросын тагнуулууд жагсаал зохион байгуулж үймээн тариад энэ боломжоо алдсан

Зочин [66.181.179.251] 2019-02-09 16:05:28

Энэ хар хорт утаа, Түгжрэлтэй Улсад юу гэж ирэх вэ дээ. Жаахан сэтгээч

Зочин [202.126.89.37] 2019-02-09 09:40:10

MONGOLD BOLNO ENE TER GEJ IH TOMORTSGOODOG BAIJ BILEE GETEL TULUG GEDEG ULSAD BOLOH YM BAINA YU BODOTSGOOJ BNA DA !!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.