Зая гэгээний VII дүрд зориулсан “Гонзог” ерөөл айлдах буяны үйл ажиллагаа маргааш болно гэв

М.Амаржаргал / Энтертайнмент

XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хонь цагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээрхийн гэгээнтэн Эрдэнэ Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүрд зориулж, хоёрдугаар сарын 13-15-ны хооронд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. Тиймд энэхүү ерөөл, буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцохыг МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, шавь нарын төлөөлөл уриаллаа. Зая гэгээнийг Архангай аймагт нутаглуулах юм байна. Архангай аймагт нутаглуулж буйн учир нь анхдугаар Зая Лувсанпиранлай гэгээнтнээс авхуулан тус аймагт нутаглуулдаг байсантай холбоотой аж.

МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөлөл хэлэхдээ VII Зая гэгээн нь өмнөх дүрүүд Зая гэгээний адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүсэлдээ болгоож. Мөн сүсэгтэн олны сайн сайхны төлөө бүхнээ зориулсан Монгол Бурхан шашны гурван зулын нэг байсан гэдгийг онцлон хэлсэн төдийгүй таалал төгссөн явдалд гүнээ гашуудан эмгэнэл илэрхийлэхийг хүсэв.

“Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны тухайд:

2019.02.13 буюу шинийн 8-нд 09:00-12:00 цагт

Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх

Ерөөлийн хурал

Маани хөгжөөл /Гандантэгчэнлин хийд, Идгаачойзинлин дацан/

2019.02.13 буюу шинийн 8-.эд 12:00-23:00 цагт

Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах

2019.02.14 буюу шинийн 9-нд 09:00-19:00 цагт

Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх

Ерөөлийн хурал

Жамбалцанжод хурж хонох /Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ/

2019.02.15-нд 07:00-11:00 цагийн хооронд

Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх

Залбирал ерөөл /Архангай аймгийн Заяын хүрээ/


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.76] 2019-02-12 15:41:33

Ум амгалан болтугай. Энэ дэлхий дээр бүүр маозан ёс маш ихээ мэдэмхийрэхээ блль

Зочин [59.153.112.88] 2019-02-12 14:44:00

Шашин гэдэг нэршлийг сайн ойлгодоггүй. Ер нь бол энэ хамгийн түрүүнд ертөнцийг үзэх үзэл, философи. Соц зм д сайн юм их б сан. Харин ганц алдаатай зүйл биднийг эртээс өсгөж өндийлгөсөн философоос маань салгаж шашин хэмээх үзэн ядалт болсон тодорхойлолтыг үлдээсэн. Амьдралын философгүй хүн бол морь унасан толгойгүй хүн гэж боддог. Иймээс шашин гэхээр үзэн ядаж буй үйл. төлөөллийг бүү хар тэр сургаалийг нь төвдөөр биш шинэ монгол бичгээрээ унш

Зочин [202.9.44.28] 2019-02-12 12:14:45

um sain amgalan boltugai um maani badme hum

Зочин [150.129.142.5] 2019-02-12 11:44:43

энэ зураг дээр байгаа хүн бурхан болцийм уу.

TUVDuud [160.13.93.1] 2019-02-12 11:40:10

TUVD-uud zailaa

Унш [64.119.17.243] 2019-02-12 09:38:23

Бурхны сургаалийг уншиж үзээд бодол чинь өөр болж магадгүй юм.Шашингүй гэж хуцалдаад байдаг хэрнээ хэн нэгнийгээ алдахаараа алтан сав нээлгэж арц уугуулж лам залдаг шүү дээ та нар.Дуртай өдрөө жалганд булчаарай тэднийгэа тийм л буддизм ламыг үзэн ядагч нар минь ээ

МӨНХӨӨ [202.179.31.32] 2019-02-12 09:15:54

Монголчууд лам нам 2-т хууртаж хэзээ дуусдаг юм бол доо чаавас

Зочин [112.72.11.102] 2019-02-12 07:38:00

За яасан, бѳѳндѳѳд тодруулцан хутагт хувилгаад нь буянаа даалгүй тонилоод унасан уу? Манай орчин үеийн хутагтууд ждүчдээс дутахгүй овтой, Муратаас дутахгүй шалиг, Номтойгоос дутахгүй баян гэцгээх юм. Энэ үнэн бол явахгүй дээ. Зүгээр олдсон хоолыг зүгээр нэг гар удаан цусладаггүй юм. Зохицол нь тийм. Ждүчдээ ч яахав ямэр нэг аргаар хариуцлага тооцож болох байх. Харин энэ сахилаа умартсан гэлэнгүүдийг чинь одоо яах вэ? Энэ олон хутагт хувилгаадыг хэн зохицуулах вэ?

Архангайн хүү [202.21.106.168] 2019-02-13 08:54:03

112.72.11.102 таны IP хаягаар мөшгөөд харвал уг нь их буянтай байрын хүн юм. Үйлийн үрээ даагаарай даа, үр хүүхдэд нь лай нь ирэх вий

зочин [202.126.89.156] 2019-02-12 12:57:37

ямар муухай хатуу сэтгэлтэй юм бэ

иргэн [202.179.31.32] 2019-02-12 06:09:22

Сэжиг хүрч байна Монголчууд цагаан сарын битүүний өдөр хүн өөд болохыг ихэд цээрлэдэг байсан Хэрэв хүн нас барвал тэр шөнөд нь багатааж оршуулдаг байсан Ер нь сар бүрийн битүүн нас барахыг цээрлэдэг Тонгол ёс бий шүү дээ Энэ сайны ёр бишээ

Зочин [64.119.17.243] 2019-02-12 09:40:12

За битгий солиор .

Зочин [202.179.24.250] 2019-02-12 05:24:39

ийм хачин юм дэлхий дээр өөр оронд үлдсэн юмуу. төвдийн энэ гаж шашин гэхэд хэцүү зүйл монголд улам л хүчээ аваад байх юм. энэ гаж зүйл бол буддын шашин бишшүүдээ буддын шашинтай хөгжингүй улсууд зөндөө бий япон солонгос тайланд гм тэнд жинхэнэ гүн ухаан, сургааль, соёл, ёс суртахуун талаас нь жинхэнэ шашин болж хөгжиж тэр хэрээрээ хүн ард нь соёлжиж боловсорч байгаа гэтэл манжын дарлалаас гараад зуу гаран жил болчоод монголыг мөхөөх гэж оруулж ирсэн энэ гажиг зүйлийг монголын уламжлалт гэж нэрлээд дэлгэрүүлээд байх юм. түүх ярьвал их монгол улсын үед тэрнээс өмнө ч монголд будда, христ, мусулман шашинтнууд байсан тэр үед шашин бол хүнийг гэгээрүүлэх, сургах үүрэгтэй байсан одоо энэ утга хэвээрээ байгаа, хожуу буюу 16-р зууны үед анх төвдөд үүсч манж хятадаар дамжин монголд орж ирсэн энэ хачин зүйл бол монголын биш харийн тэр дундаа асар харанхуй гаж урсгал юм шүү.

Зочин [194.228.76.210] 2019-02-12 15:39:44

битгий зая чи.

Зочин [112.72.11.121] 2019-02-12 11:18:36

битгий хуц чи


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.