Энэ сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна

П.Урнаа / Шинжлэх Ухаан 2023

Ойрын үед ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Хоёрдугаар сар гарсан эхний арав хоногт буюу энэ сарын 1-10-нд агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Завхан гол, Идэр Тэсийн хөндийгөөр шөнөдөө 44-46 градус, бусад нутгаар 28-30 градус хүйтэн хонож байна. Энэ жилийн хоёрдугаар сарын эхний арав хоногийг олон жилийн дундажтай харьцуулахад 0-7 градусаар илүү хүйтэрчээ. Шалтгаан нь хойд зүгээс буюу Сибирийн хүйтэн агаарын масс орж ирсэнтэй холбоотой хэмээн холбогдох байгууллагаас мэдээллээд байгаа аж.

Хүйтний эрч хэзээнээс сулрах, ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, “Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна. Завхан, Идэр тэсийн хөндий, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө хасах 32-37 хэм болж буурна. Одоогоор 44-46 хэм хүйтэн хонож байгаа шүү дээ. Хүйтний эрч суларснаар ихэнх нутгаар өдөртөө -18-23 градус байх юм байна.

Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч сар шинийн баярын өдрүүдээр хүйтэрсэн шиг чангарахгүй. Энэ сарын 15-наас дулаарна. Зарим хоногт хүйтэрч, хур тунадас орох төлөв ажиглагдаж байгаа ч шөнөдөө хасах 40 хэм хүртэл хүйтрэхгүй. Хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдлыг тодорхойлно.

Ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Увсын баруун, Архангай, Төв аймгийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Энэ сард уур амьсгалын сарын дундаж агаарын температур Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар дөрвөн градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг.

Хур тунадас Баян-Өлгий Архангай, Төв аймгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу орох төлөвтэй. Харин Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага хур тунадастай байх бол бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох юм байна. Уур амьсгалын дунджаар 2.5-7 мм хүртэл цас ордог билээ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.180] 2019-02-15 06:25:39

goe goe ;oo

Зочин [202.179.24.238] 2019-02-12 18:06:32

Ашгүй дээ. Аштай юу даа. Аш гэж ер нь юу юм бэ?

Зочин [202.72.240.5] 2019-02-12 14:28:32

М х...а хүлээж байна х нь...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.